Хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
Тэгвэл долдугаар сарын сүүлийн арав хоногийн байдлаар хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ ямар ханштай байгааг танилцуулъя.
Хүнсний төрөлжсөн томоохон захууд болон дэлгүүрт нэг кг хонины (ястай) махны үнэ 7100 төгрөг, хонины цул мах 7600 төгрөг, үхрийн (ястай) мах 8500 төгрөг, цул нь 9000 төгрөгийн үнэтэй байна. Харин ямааны мах 6500, адууны мах 6000 төгрөгийн ханштай бана. Энэ үнийг долдугаар сарын 9-нийнхтэй харьцуулахад хонны мах 17.3, үхрийн мах 8.2 хувиар үнэ нь буурсан байгаа юм.
Ийнхүү өвөл хаврын улирлын турш тодорхой хэмжээгээр нэмэгдсээр байсан махны үнэ буурсанд иргэд ам сайтай байгаа гэдгийг худалдаачид хэлж байна. Харин гурилын үнийн хувьд Алтан тариа-н дээд гурил кг нь 700 төгрөг, хоёрдугаар гурил нэг кг нь 600 төгрөг, цагаан будаа нэг кг нь 1800 төгрөг, элсэн чихэр кг нь 1600 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх сарынхтай харьцуулахад үнийн өөрчлөлт ажиглагдсангүй.
Б.Сансартуяа
Оллоо.мн