Б.Жавзанхүү Хүүхдийн эсрэг гэмт хэргийн 90 орчим хувь нь гэр бүлийн хүчирхийлэл байдаг

хөшигнөөсөө өөрий­гөө боомилж амиа хорлосон эмгэнэлтэй хэрэг гарсан.

Тэгвэл хоёрхон сарын өмнө архичин эцэгтээ зодуулж, заазуурдуулчихаад цусаа гоо­жуулан дүүгээ тэврэн зог­сохдоо дусал ч нулимс унагахгүй Би том болоод бөх болно гээд зогсох Идрээ хүүгийн талаарх дүрс бичлэгийг үзээд нийгэм тэр аяараа яргачин эцгийг жигшсэн. Хэрэв аймшигт хэргийн газарт биеэрээ очиж бяцхан хүүд анхны тусламж үзүүлсэн түргэний эмч эмзэглэхэдээ олон нийтийн сүлжээгээр мэдээлээгүй бол магадгүй хүүгийн амьд­рал өнөөдөр ч тэр хэвээр байхыг үйгүйсгэхгүй.

Сайн санаат олон түмний ачаар Идрээ хүү өнөөдөр архи­чин эцэгтээ зодуулах зовлонгүй ээж дүү нарынхаа хамт амар тайван амьдарч байна. Харин яргачин эцэг хуулийн дагуу хариуцлагаа хүлээхээр хоногоо тоолон байгаа. Нийгэмд ил гарч олныг цочирдуулсан энэ мэт хэргүүд ээлж дараалан гарч байгаа ч үүний цаана аймшигт хүчирхийлэл, яр­­галал, дарамтан дунд амь­­дарч буй олон гэр бүл, хүүхдүүд манай нийгэмд байсаар байгаа. Уг нь манай улс НҮБ-аас баталсан Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын конвенцид 1991 онд гишүүнээр элсэж /18 нас хүрээгүй хүн/ буюу хүүхдийн эрхийг хамгаалах асар том үүргийг хүлээгээд хэдийн 20 гаруй жилж өнгөрчээ. Харамсалтай нь энэхүү үүрэг, зорилгоо бие­лүүлэх сэтгэл, чадал дутсан уу өнөөдрийг хүртэл нийгэмд хүүхдийн эсрэг хүчирхийлэл, дарамт, бэлгийн мөлжлөг буурахгүй байсаар л байна. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, яргалал үйлдсэн томчууд хүүхдийг өөрийгөө хамгаалах чад­варгүйг нь далимдуулан бие сэтгэлийн дарамт учруулж, түүнээсээ өөрийгөө чадалтай, том хүн гэдгийг мэдрэхийг хүсдэг болох нь судалгаагаар нотлогдсон байдаг.

Харамсалтай нь өнөөх дарамтлуулж, хүчир­хийлүүлж өссөн хүүхдүүд том болоод эргээд л хүчир­хийлэгч дарамтлагч болж хувирах нь элбэг. Ёстой л нөгөө хүчирхийллээс хүчир­хийлэгч төрнө гэдэг нь энэ. Эрүүл мэнд сэтгэл санаагаар хохирч хүчирхийлэл дунд өссөн хүүхдийн сэтгэл санаа тогтворгүй уур уцаартай, болдог бөгөөд нийгэмшиж олны дунд амьдрахад ч төвөгтэй болдог аж. Манай улсад хүүхдийн эрхийг хам­гаалах тэднийг нийгэмд хөл алдахгүй түшиж явахад туслах зорилготой олон төрийн болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа явуулдаг ч хүүхдийн эсрэг хүчирхийлэл одоог хүртэл ихээр үйл­дэгдсээр байгаа юм.

Хүүх­дийн эрхийг хам­гаалах, хүүхдийн эсрэг гэмт хэргийн шинжтэй үйл­дэл сүүлийн үед хэр их гарч байгааг тодруулахаар Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхэд хамгаалал үйлчилгээний газрын дарга Б.Жавзанхүүтэй уулзаж ярилцлаа.

-Сүүлийн үед хүүхдийн эсрэг үйлдэгдсэн аймшгт хэргүүд нийгмийг цочроох боллоо. Ер нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл ихэвчлэн ямар сэдлээр үйлдэгдээд байна вэ?

-Манай улсын хувьд хүүх­дийн эсрэг үйлдэгдээд байгаа гэмт хэрэг хүчир­хийл­лийн дийлэнх нь буюу 90 орчим хувь нь гэр бүлийн хүчирхийлэл байдаг. Өөрөөр хэлбэл эцэг эхчүүд болон гэр бүлийн гишүүдийн таа­рамжгүй харьцаа, гэр бүлийн маргаанаас болоод хүүхэд хүчирхийлэлд өр­төж сэтгэл санаа эрүүл мэндээрээ хохироод байгаа юм. Гэр орондоо үргэлжийн хэрүүл маргаантай байдаг айлын хүүхдүүд л хамгийн ихээр хүчирхийлэл сэтгэл санааны дармтад ордог гэхэд болно. Үүнээсээ болоод буруу замаар орох, бусдад уруу татагдах, цаашлаад гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн зо­лиос болох гээд олон муу үр дагаварт хүрч болдог.

Эцэг эх нь огт хайхардаггүй, олон хоногоор хараа хяналтгүй хоолтой хоолгүй хаяад явчихдаг хатуу сэтгэлтэй эцэг эхчүүд ч их байдаг. Үүнээс болоод хүүхдүүд тэнэмэл амьдралд орох, гэмт хэрэгт орооцолдох, гэмт хэргийн золиос болох тохиолдлууд ч багагүй байгаа. Хамгийн гол нь эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагаас шалт­гаалаад хүүхэд ямар хүн болж төлөвших нь мэдэг­дэнэ гэсэн үг. Үүнээс гадна хүүхэд сургууль дээ­рээ хүчирхийлэлд өр­төх тохиолдол гар­даг. Санаатай болон санам­саргүйгээр хүүхдүүд нэг­нийгээ дээ­рэл­хэх, зодож танхайрах явдлууд багагүй гардаг. Үүнээс гадна багш сурган хүмүүжүүлэгчид нь хүртэл сурагчиддаа бие сэтгэлийн дарамт учруулах, буруу аргаар шийтгэх явдлууд гарсаар байгаа. Энэ нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл хүүхдийн эрх гэж юу юм бэ гэдгийг л мэдэхгүйгээс үүдэлтэй хэт туйлшрал юм.

-Хүүхдийн эрхийг хам­гаалах ажлыг танай бай­гууллага болоод бу­сад ирг­­эний нийгмийн бай­гуул­лагуудын зүгээс багагүй хийдэг. Гэтэл нийгэмд буй энэ гаж үзэгдэл буурахгүй байсаар байна шүү дээ. Ер нь цаашид яах ёстой юм бэ?

-Ер нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл хамгийн их байгаа гэр бүлтэй ажиллах шаардлагатай. Хамгийн эхэнд эцэг эх хүүхэдтэй хэр­хэн харьцаж ямар нөлөө үзүүлж болох талаараа бодож байх хэрэгтэй. Өмнө нь орон нутагт үйл ажил­лагаагаа явуулдаг Хүүхэд хөгжлийн хэлтэс гэж байсан. энэхүү хэлтэс нь хүү­х­дийн эрхийг хамгаалах, боловсрол мэдлэгээ дээш­лүүлэхэд нь туслаж хүүх­дийн хөгжилд анхаарал тавьдаг энэхүү хэлтсийг, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс болгож өөрчилсөн байгаа. Тэгэхээр гэр бүлд нь бас анхаарал хандуулах шаардлагатай болж байгаа хэрэг. Гэр бүл­тэй нь ажиллаж байж, гэр бүлд нь хүүхэд өсгөхийн тулд ямар байх шгаардлагатай вэ гэдэг зөвлөгөөг өгч байж энэ асуудал нааштайгаар өөрч­лөгдөх юм. нөгөө талаас хууль эрх зүйн шинэчлэл бас шаардлагтай байгаа. ин­гэхийн тулд мэдээж хүн хүч төсөв мөнгөнөөс авахуулаад зардал багагүй гардаг.

Цаашдаа иймэрхүү гэр бүлд чиглэсэн үйл ажил­лагааг тогтмол явуу­лахын тулд хүн хүч төсөв мөнгөний хүрэлцээ хангамжаас авахуу­лаад багагүй зардал гарч байгаа. энэ асуудлаар бид хүн ам нийгмийн хам­гааллын яамтай харилцан санал бодлоо солилцож хамтарч ажиллаж байгаа. Энэ хүрээнд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль гэр бүлийн тухай хуу­­­лийн шинэчилсэн най­руулгад тодорхой тусгаж оруулсан байгаа. Хуулиа энэ ондоо багтааж УИХ-д өргөн бариад батлуулчих санаатай ажиллаж байна.

-Хэдхэн сарын өмнө төрсөн эцэгтээ заазуурдуулж амиа алдах дөхсөн хүүгийн талаарх мэдээлэл олон нийтийг цочроосон. Иймэр­­хүү хүнд хэлбэрийн хүчирхийлэлд өртсөн хүүх­дүүдэд тусгайлан анхаарал хандуулж ажил­ладаг уу. Ер нь ямар үр дүн гардаг вэ?

-Мэдээж тэгэлгүй яахав. Тиймэрхүү хүүх­дүү­дэд тусгайлан анхаарал хандуулж сэтгэл зүйн эмчилгээ асаргаа сувилгаа хийхээс гадна дээр хэлсэнч­лэн гэр бүлтэй нь тулж ажил­ладаг. Ер нь иймэрхүү зовлон туулсан айж цо­чирдсон хүүхдүүдтэй нэ­лээд удаан тулж ажиллах шаардлагатай болдог. Зур­­гаан сараас дээш жил гаруй хугацаанд хүртэл сэтгэлзүйн эмчилгээ хийж тулж ажиллах тохиолдол ч бий. Хамгийн гол нь эдгээр хүүхдүүдийг одоо л харж хамгаалахгүй, анхаарал хандуулж байхгүй бол том болоод өөрсдийн болон бусдын хүүхдийг хү­чирхийлэн дарамтлах ханд­лага ажиглагддаг. Ма­найд удаан хугацаанд тулж ажиллаад ч дийлэхгүй бай­гаа хэд хэдэн хүүхэд байдаг. Тэглээ гээд энэ хүүхдүүдийг энэ чигт нь хаячихаж болохгүй болохоор удаан хугацаа зарцуулсан ч хамаагүй заавал анхаарлаа хандуулах шаардлагатай байгаа юм.

Ер нь хүүхдийг хүчир­хийллээс хамгаалах хам­гийн оновчтой арга нь урьдчилан сэргийлэх, ухуу­лга сурталчилгааны аж­лыг хийж хүчирхийллийн хор уршгийг нийгэмд та­ниулах нь л хамгийн оновч­той арга юм. Гэр бү­лийн хүчирхийллээс гадна асрамжийн газар ха­ламжийн төвүүдэд амь­дар­даг хүүхдүүдийн дунд хүчирхийлэлдл өртөх то­хиолдол багагүй гардаг. Өнөөдрийн байдлаар ма­най улсад эцэг эх, асран хамгаалагчгүй тэнэмэл байд­лаар амьдарч байсан 1000 гаруй хүүхдийг асран хамгаалах 36 газарт аваачиж өсгөж байгаа. Эдгээр хүүх­дүүд дунд хүчирхийлэл дарамтаас болж тэнэмэл амьдралд орсон олон хүүхэд байгаа. тэдний эрх ашгийг хамгаалах, нийгэмд алдаж гишгүүлэхгүйн тулд багагүй ажлыг хийх шаардлагатай байгаа.

Манай байгууллага хү­чирхийлэлд өртөж эрхээ хамгаалуулж чадахгүй бай­­гаа олон хүүхдэд хүрч ажил­лаж чадахгүй байна. үүнд олон шалтгаан нөхцөл ч нөлөөлж байгаа. Гэхдээ цаашдаа туслалцаа хэрэгтэй хүүхэд бүрт хүрч ажиллахын төлөө хийхээр төлөвлөсөн, хийх зүйл ч их байгаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button