Хааны эрэлд-2013 цэргийн сургуулилт ирэх сард болно

сургуулилт ирэх сарын 3-14-ны хооронд уламжлал ёсоор Улаанбаатар хотын Налайх дүүрэг дэх Тавантолгойн сургалтын нэгдсэн төвд болох гэж байна.

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Хааны эрэлд олон улсын цэргийн хээрийн хамтарсан бэлтгэл сургуулилт ирэх сарын 3-14-ний өдрүүдэд болох гэж байна. Энэхүү цэргийн хээрийн сургуулилтыг Монгол Улсын зэвсэгт хүчин болон АНУ-ын Номхон далайн командлал хамтран зохион байгуулдаг бөгөөд Цэргийн хээрийн сургуулилт 11 дэх удаагаа болох гэж байгаа энэ.

Харин эмнэлэг, барилга инжинерийн хүмүүлэгийн ажлын нээлтийн ажиллагаа ирэх наймдугаар сарын 2-ны өдрийн 15.00 цагт Налайх дүүргийн Соёл урлагийн ордоны талбайд болно.

Харин хээрийн сургуулилтад Монгол Улс, АНУ-аас гадна Австрали, Канад, Франц, Герман, Япон, Энэтхэг, Индонез, Балба, Өмнөд Солонгос, Тажикстан, Англи, Вьетнамын цэргийн хүчнийхэн оролцох юм байна.

Уг олон улсын цэргийн хээрийн сургалт ыолох гэж байгаатай холбогдуулан Налайх дүүрэгт хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болж Эрдмийн Оргил цогцолбор сургуулийн Б байр буюу хуучнаар 3 дугаар 8-н жил-ийн байранд иж бүрэн засвар хийх юм байна.

Мөн дүүргийн 7000 иргэнд нарийн мэргэжлийн эмчийн үзлэг хийж, шаардлагатай эм, тариа олгохоор болсон. Эдгээр арга хэмжээнд 200 сая төгрөг зарцуулахаар урьдчилсан байдлаар тохиролцоод байгаа ажээ.

Г.Уянга

оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button