Дахин төлөвлөлтийн компанийг санал хураалтаар тодруулна

даргын 2013-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан Гэр хорооллыг дахин төлөвлөлт-ийн ажил өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр Чингэлтэй дүүргийн 11-р хорооны 8-15-р гудамжны иргэд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хэрэгжүүлэх аж ахуйн нэгжээ дэмжих санал хураалтад оролцсон байна. Ингэснээр иргэдийн 68 хувийн саналаар Зос трейд компани төсөл хэрэгжүүлэх эрхтэй болжээ.

Харин ирэх бямба гарагт Чингэлтэй дүүргийн 9,10-р хорооны иргэдийн дэмжлэг санал хураалт болох ажээ. Тус хороодын 39.7 га газарт Алтан трейд ХХК төсөл хэрэгжүүлэхээр саналаа ирүүлээд байгаа бөгөөд 1100-1200 орчим газар өмчлөгч, эзэмшигчид энэ газарт хамрагдаж байгаа юм байна.

Чингэлтэй дүүргийн IX хорооны байранд 09.00-190.00 цагийн хооронд үргэлжлэх санал хураалтын дүнгээр олонхийн дэмжлэг авч чадвал Алтан трейд ХХК гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх эрхтэй болж, дараагийн шат болох иргэн, аж ахуйн нэгж хоорондын хоёр талт гэрээг байгуулах юм байна.

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button