500 кг гүзээлзгэнэ хураажээ
хийж, төмс ногоо тариалжээ. Энэ нь нийтдлээ 400 гаруй мянган га талбайд тхамарч буй ажээ.
Үүнээс 293 мянган га талбайд үр тариа, төмс 13.8, хүнсний ногоо 7.1, тэжээлийн ургамал 9.4 мянган га талбайд тус тус тариалсан байна.
Тэгвэл улсын хэмжээнд ургац хураалтын бэлтгэл ажил үргэлжилж байгаа. Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн ургац хураалт хэдийнэ эхэлжээ. Өчигдрийн байдлаар 80 тонн өргөст хэмх, 18 тонн улаан лооль, 500 кг гүзээлзгэнэ, 32 тонн төрөл бүрийн навчит ногоог хураагаад байгаа аж. Харин ил талбайн хүнсний ногооны түүвэр хураалт ирэх сарын эхний хагасаас эхлэх бол төмсний эрт ургац хураалт энэ сарын сүүлээс эхэлж байгаа гэдгийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлжээ. Мөн ургац хураах техникийн бэлэн байдал 72 хувьтай байгаа юм байна. Тухайлбал, үр тарианы комбайны бэлэн байдал 72.4 хувьтай байгаа бөгөөд 767 ширхэг байгаа гэнэ.
Г.Уянга
оллоо.мн