Ажлын гараа төсөлд хамрагдсан залуус ажилдаа гарцгаажээ

Ажилтай, орлоготой Монгол залуу хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй Ажлын гараа төсөл буюу шинэ цагийн илтгээлтийн эзэд болсон Гавшгай 15 залуу багийнхан улс эх орныхоо бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулахаар илгээгдэж байгаа юм байна.

Уул уурхайн яам Ажилтай, орлоготой Монгол залуу хөтөлбөрт нэгдэж, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Уул уурхайн салбарт ажиллах гавшгай залуучууд энэ сарын 23-нд замдаа гарч, 24-ны өдрөөс эхлэн Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр – ГОК, Багануур ХК зэрэг үндэсний тэргүүлэгч үйлдвэрүүдэд МУИС, ШУТИС-ийн Геологи эрдэс баялагын менежмент, Уул уурхайн ашиглалтын технологи, Шатах ашигт малтмалын геологи мэргэжлээр суралцаж буй 2, 3-р курсын оюутнууд 1 сарын хугацаанд ажиллахаар явсан байна. Энэхүү төсөлд хамрагдаж байгаа оюутан залуучууд сарын 500.000 төгрөгний цалинтай ажиллахын зэрэгцээ мөн тухайн компанийн зүгээс нэмэлт урамшуулал олгох гэнэ.

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button