Хар тамхины эсрэг хатуу бодлого баримтална гэсэн яасан бэ
архины эсрэг хууль гаргахыг эмэгтэй гишүүд дэмжиж байсан ч одоог хүртэл хийгдсэн ажил үгүй.
Мөн дэлхийн гурван аюулт дайсны нэг гэгддэг хар тамхийг Монгол Улсад хазаарлаж, хязгаарлах шинэ хууль ч тан чиг. Энэ хар тамхи гээчийг хадгалсан, зөөвөрлөсөн гэдэг хэргээр Монголын 30 орчим иргэн Цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа. Эдгээр хүмүүс бол хар тамхи зөөвөрлөгч, худалдаалагчид.
Харин үүний цаана хэрэглэгчид нь хичнээн байгаа бол.
1999 оноос хар тамхитай тэмцэх үйл ажиллагаа эхэлсэн Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгт бүртгэлтэй мансууруулах бодис хэрэглэдэг иргэдийн тоо мөн онд 17 байсан бол энэ тоо жил бүр хэд дахин өссөөр 2011 онд 560 гаруй болсон гэдэг. Мөн мансууруулах бодис хэрэглэдэг нэг хүний цаана дөрвөн хүн байдаг гэх тооцоо байдаг юм билээ.
Хар тамхи хэрэглэх нь эрүүл мэндийн талаас ч, төсөв мөнгөний талаасаа ч сүйрэлд хүргэдэг.
Хар тамхи хэрэглэснээр хүний бүхий л бие эрхтэн гэмтэж, мууддаг бөгөөд ирээдүйн ямар ч зорилгогүй, хүсэл эрмэлзлэлгүй болгодог юм. Харин мансууруулах бодисын хамгийн хямд мор фин хэрэглэдэг мансуурагчид жилдээ 10 сая гаруй төгрөг үрдэг бөгөөд геройн хэрэглэвэл жилдээ 72 орчим сая төгрөг болдог гэх судалгаа байдаг аж.
Харин Үндэсний аюулгүй байдлын дүн мэдээгээр Монгол Улсад мансууруулах бодис хэрэглэдэг 16 мянга гаруй хүн байдаг бөгөөд эдгээрийн цаадах далд хэрэглэгчдийг оруулбал 64 мянга гаруй хүн байх магадлалтай гэсэн тооцоо ч гарчээ.
Тэгэхээр манай улсад үүрээ засаад бүр тухалчихаад байгаа энэ далд хар тамхидалтыг хуулиар хянах цаг хэдлийн болсон. Гэтэл тэр цогц шинэлэг хууль нь хаана байна вэ.
Энэ талаар Монголын хамгийн анхны хар тамхитай холбоотой шүүх хуралд сууж байсан гэх сэтгүүлч Г.Жамъяан гуай нэгэн ярилцлагандаа Тамхины хууль бол зүгээр л өнгөлөн далдлалт. Хар тамхи, архи мансууруулах бодистой тэмцэх чангахан хууль гаргах зориг дутаад байна. Хар тамхины наймаа, архи мансуурлын ард дан сайд дарга нар, тэдний гэр бүл төрөл төрөгсөд байна. Тэд хатуу хууль гаргахаас айж байна шүү дээ. Хар тамхины хил дамнасан наймаанд оролцогчид дандаа л сайд дарга, баячуудын хүүхэд байсан. Чимээгүйхэн дараад авч байгаа юм.
Архины үйлдвэр, дэлгүүрүүдийн ард бас л ийм өндөр дээд албан тушаалтнууд байгаа. Тэгээд хүчтэй тэмцэл хийж чадахгүй байна. Түүний оронд тамхи ширхэглэн зарж шөнийнхөө хоолыг олдог хэдэн авгай нартай ноцолдож байх нь амар байхгүй юу. Та нар тамхи татаад хүн алчихаж гэнэ, тамхи татаад гудамжинд хөлдчихөж гэнэ гэж дуулаагүй биз дээ. Тэгтэл тамхитай тэмцэх хууль гаргаад, архи, хар тамхи хоёрыг ард нь тэврээд л үлдэж байгаа юм даа хэмээн ярьжээ.
Түүний хэлсэн үг бүр үнэний ортой санагдана.
Уул нь Засгийн газраас 2000-2005 онд Хар тамхи, мансууралтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлан гаргасан ч санхүүжилтийн хүндрэлээс болоод хэрэгждэггүй, үр дүнгүй байсаар иржээ.
Мөн 2002 онд батлагдсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль өнөөдрийн байдлаар эрх зүйн зохицуулалтыг хангаж чадахгүй нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болчихоод байгаа. Энэ талаар албан тушаалтнууд хэлдэг ч хийдэг ажил нь одоог хүртэл алга байна.
Өнгөрсөн жил гэхэд л Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хар тамхитай тэмцэх ажлыг эхлүүлж байгаагаа зарлаж байсан. Тухайн үед Тэрээр Хар тамхины хэргээр шүүхээс ял сонссон этгээдэд Монголын төрөөс өршөөл үзүүлэхгүй. Хөрөнгөтэй мөнгөтэй, ядуу гуйлгачин хэн ч бай хар тамхины хэрэгт орооцолдсон л бол өршөөл үзүүлэхгүй. Тийм ч учраас Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж хар тамхины хэрэгт орооцолдсон этгээдийг хүний амь егүүтгэсэнтэй адил хэм жээнд үзэж, ял эдлүүлнэ. Авсан ял, өгсөн шийтгэлийг дуустал эдлүүлэх болно. Монгол Улс үүнээс хойш хар тамхины эсрэг бие даасан хуультай, тэмцэх үндэсний хо роотой, ажлын албатай, төсөв мөнгөтэй байх болно. Манай улс хар тамхины хатуу бодлого баримталж эхэлнэ хэмээн чанга дуугаар хэлж байсан.
Харин өнөөдөр Хар тамхитэй тэмцэх цогц хууль, бодлого нь гараагүй л байна.
Г.Аянга
оллоо.мн