Хотын дарга хар нүхэнд унах шахаж, түүнийг таглах ажилд ташуур өгсөн үү
онгорхой нүхнүүдийг таглаад өгөөч хэмээн байнга шахуу хот, дүүрэг, хорооны удирдлагуудаас хүсч, гуйдаг билээ. Гэтэл манайхан нүглийн нүдийг гурилаар хуурсаар саяхныг хүрчээ.
Саяхныг гэдэг нь хотын дарга хар нүх рүү унах шахсан тэр өдрийг хэлээд байна л даа. Эх сурвалжийн хэлж байгаагаар хотын дарга их л ууртайгаар Мэргэжлийн хяналтынхантай шуурхай хуралдсан байна. Тэгээд Улаанбаатар хотод байгаа бүх хар нүхнүүдийг нэн яаралтай тагла гэсэн тушаал буулгасан байгаа юм. Тэгээд л дүүргүүдийн мэргэжлийн хяналтын байцаагч нар хурд авчихсан хар нүхнүүдээ тоолоод явж байх нь тэр.
Уг нь өмнө яригддаг л байсан асуудал. Олон ч иргэн хар нүхнээс болоод хороо дүүргийн хаалгыг татаж, сахиж суусан биз. Гэвч урьд өмнө нь огт харж, дуулж байгаагүй юм шигээр гайхаж, толгой сэгсэрч яваа шалгалтынхныг хараад эгдүй хүрч байсныг нуух юун.
Хотын дарга хүн, хотын иргэд болохоор хүн биш юм байна. Өөрөөр хэдэн хүний санал гомдол ажил хэрэг болох гэсээр байтал хотын удирдлагууд нь өөрийн биеэр мэдэрч эхэлж байна уу даа гэдэг дүгнэлтэд хүрлээ.
Мөн ер нь цааш даа Улаанбаатар хотод тулгараад байгаа ноотой ноцтой асуудал бүрийг хотын дарга, удирдлагуудын зам дээр байршуулж, биеэр нь мэдрүүлбэл хийж гүйцэтгэх ёстой албад нь шуурхай аваад олигтойхон ташуурдаад өгөх ч юм билүү гэсэн мунхаглал төрөөд сууж байна.
Ами
Оллоо.мн