Б.Баатархүү Хүүхэд хүний наймааны золиос болж байна

түгшүүрт мэ­дээллүүд сүүлийн үед олон ний­тийн мэдээллийн хэрэгслээр ца­цагдах болсон. Үүнийг сонссон эцэг эхчүүдийн сэтгэл ч зовниж буй нь мэдээж.

Нэг үе нийслэлийн гу­дамжаар дүүрэн тран­шей­ны гэх тодот­голтой тэнэмэл хүүхдүүд холхи­дог байсан бол сүүлийн жилүүдэд ба­рагтаа л бол хараг­дахаа бай­чихсан. Өдрийн од мэт хаа нэгтэй ганц хоёроороо дуу дуулан гуйлга гуйж суух хүүхдүүд л харагдахаас урьдынх шиг бөөн бөөнөөрөө хотын гудмаар хол­хилдох нь үгүй болжээ. Зарим иргэдийн хард­дагаар тэднийг Хятад руу хил давуулаад аваад яв­чихсан. Хуурч аваачаад тэндээ эд эрхтэнийг нь зарж наймаалдаг гэнэлээ гэх зүйлсийг ч ярьдаг. Үнэн худал нь батлагдаагүй ч энэ мэт явган яриаг сонсох бүрийд нээрээ ч тийм юм болов уу гэх эмзэглэл олон нийтэд төрөх нь бий.

Алаг хорвоод хүн болж төрөх ховорхон хувь тохиосон ч хатуу амьд­ралын хар бараанд нух­лагдан хайр халамжаар ду­­таж, гундуухан өсөх тэд­гээр хүүхдүүд үнэхээр хаа­на байна вэ. Цагдаагийн ерөнхий газрын албан ёсны цахим хуудсанд нийтлэгдэж эрэн сурвалжлагдаж байгаа хүүхдүүдийг хянаж үзлээ. Зөвхөн өнгөрсөн зургаадугаар сараас хойш л гэхэд нийт 19 хүүхэд ор сураггүй алга болж одоог хүртэл орон даяар эрэн сурвалжлагдаж байна. 2-17 насны эдгээр хүүхдийн ихэнх нь гэрээсээ гараад эргэж ирээгүй удаж байгаа хүүхдүүд. Тэднийг цагдаагийн бай­гуул­лага орон даяар эрэн сурвалжилж цагдаагийн хэлт­­сүүдэд мэдээл­лийг нь тарааж ажил­ладаг. Гэсэн ч өнөөг хүртэл олдоогүй байгаа хүүхдүүд цөөнгүй бий.

2004 оны зун асрах газраасаа гарч ой руу ороод сураггүй алга болсон хүүг одоо хүртэл олоогүй л байна. Налайх дүүргээс алга болсон эгч дүү хоёрын сураг одоо болтол гараагүй л байна. 2011 онд Гадаад харилцааны яаманд болсон олон улсын хуралд оролцохоор ирсэн Австралийн төлөөлөгч нэгэн зүйлийг мэдэгд­сэн байдаг. Түүний хэлснээр Австрали улсын хилээр манай улсын 13-15 насны таван хүүхэд харгалзах хүнгүйгээр нэвтрэх гэж байгаад саатуулагдсан та­лаар хэлсэн байна.

Саяхан 17 настай охин хараа хяналтгүйгээр БНХАУ-ын хилээр нэвтэрч Бээ­жин дэх манай консулын газар түр орогнож байгаад эх орондоо ирсэн. Энэ мэ­тээр хүүхэд эцэг эх, харгалзах хүнгүйгээр ямар зорилгоор явж буйгаа ч мэдэхгүй хилээр нэвтэрч гадны улс оронд хөл тавьж болоод байгаа нь нэг л биш. Үнэхээр манайд өдөр бүр хүүхэд алга болж, хараа хяналтгүй, харгалзах хүнгүй хүүхдүүд хил даваад байгаа эсэхийг тод­руулахаар нийслэлийн цагдаа­гийн газрын чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Баатархүүтэй уулзлаа.

-Сүүлийн үед хүүхэд алга бо­лох, хил гаалиар мэдэгдэхгүй га­рах зөрчлүүд багагүй гарч байх шиг байна. Саяхан ЦЕГ-ын цахим хуудаснаас ха­рахад нэлээд хүүхэд эрэн сурвалж­лаг­даж байгаа тухай нь мэдээлсэн байсан?

-Ер нь хүүхэд алга боллоо гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад өдөр бүр бүрт­гэгд­дэг. Ойролцоогоор сард 200 орчим, хоногт 7-10 хүүхэд алга болсон талаар дуудлага ирдэг. Манай байгууллага энэхүү мэ­дээл­лийн дагуу яаралтай эрэн сурвалжлах ажиллагааг явуулж алга болсон хүүхдүүдийг олж эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгдөг. Ер нь бол алга болсон хүүхдүүд ихэвчлэн олддог.

Зарим тохиолдолд хүүхдүүд эцэг эхдээ хэлэлгүй нэгнийдээ хо­нодог, PC тоглоомын газ­руу­даар хонож тоглодгоос болоод эцэг эхчүүд хүүхдээ алга болсон гэж дуудлага өгөх нь элбэг бай­даг. Түүнээс гадна бага насны хүүхдүүд эцэг эхээсээ төөрөх тохиолдол ч их гардаг. Саяхан болсон баяр наадмын өдрүүдэд л гэхэд төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчмоос 43 хүүхэд эцэг эхээсээ төөрсөн. Тэдгээр хүүхдүүдийг бүгдийг нь олж эцэг эхэд нь хү­лээлгэн өгсөн.

Ер нь хүүхэд алга болсон талаар дуудлага янз бүрийн шалтгаан нөхцөлтэй. Талханд явсан хүүхэд нь гадаа тоглоод явчихсан үед нь хүртэл дуудлага өгөөд сууж байх хүмүүс байхад хүүхдээ алга болсноос хойш хоёр гурав хоногийн дараа дуудлага мэдээлэл өгдөг хэнэггүй эцэг эхчүүд ч бас байдаг.

-Хүүхэд алга болоод олдохдоо гэмт хэргийн хохирогч болох тохиолдлууд хэр их байдаг вэ?

-Тиймэрхүү тохиолдлууд гар­даг. Гэхдээ тийм ч түгээмэл биш. Хүүхэд алга болох хугацаандаа ямар нэгэн гэмт хэргийн хохи­рогч болсон тохиолдолд хуулийн дагуу зохих шалгалтыг нь хий­гээд явдаг. Ийм зүйл ихэвчлэн охидод тохиолддог. 16-17 насны охидыг хууль бусаар биеийг нь үнэлүүлсэн, дагуулж яваад хү­чирхийлсэн тохиолдлууд ч өмнө нь гарч байсан. Нөгөөтэйгүүр хүүх­дүүд өөрсдөө гэмт хэрэгт хол­богдох тохиолдлууд ч цөөнгүй бий.

-Хүүхдүүд гэмт хэрэгт хол­богдох тохиолдол их гардаг гэ­лээ. Ихэвчлэн ямар гэмт хэрэг үйлддэг юм бол?

-Ер нь гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн хувьд ихэвчлэн 16-17 насны хүүхдүүд байдаг. Су­далгаа хийгээд үзэхэд үйлдсэн гэмт хэргийнх нь ихэнх нь хулгай, дээрэм, танхайн сэдэлтэйгээр үйл­дэгдсэн гэмт хэргүүд байдаг. Он гарнаас хойш эхний хагас жилийн байдлаар нийт 337 хүү­хэд гэмт хэрэгт холбогдсоноос 104 нь дунд сургуулийн сурагч байх жишээтэй. Харин 516 хүү­хэд ямар нэгэн байдлаар гэмт хэргийн золиос болж хохирсон байдалтай байна.

Гэмт хэрэгт холбогдож буй хүүхдүүдийн 50 гаруй хувь нь сургуульд сур­даггүй, эцэг эх нь анхаарал ха­ламж тавьдаггүй хүүдүүд байдаг гэсэн тоо гарсан байна. Үүнээс 14 хүүхэд хүчингийн хэрэгт хол­богдсон гэсэн тоо баримт бай­на. Гэмт хэргийн золиос болж хохирсон хүүхдүүдийн тоо урд оныхоос 14.1 хувиар өссөн үзүүлэлт гарсан байгаа. Ер нь хүүх­дүүд гэмт хэрэгт өртөх, хол­богдох гол шалтгаан нөхцөл нь эцэг эхчүүдийн хайхрамжгүй зан болоод гэр бүлийн таагүй уур амьсгалаас болдог.

Гэр бүлд нь байнгын хэрүүл маргаан, хү­чирхийлэл үйлдэгддэг айлын хүүх­дүүд гэмт хэрэгт холбгдох нь элбэг.

-Сураггүй алга болоод ол­доо­гүй хүүхдүүд ер нь хэр их байдаг вэ. Нэг хэсэг нийслэлд тэнэмэл хүүхдүүд маш их бай­сан шүү дээ. Харин сүүлийн жи­лүүдэд огцом буурсан. Гэхдээ ир­гэдэд тэдгээр хүүхдийг хү­ний най­мааны золиос болсон байж магадгүй гэх таамаг байдаг?

-Хүүхэд сураггүй алга болох маш цөөхөн тохиолдол байдаг. Огт алга болохгүй байгаа юм бас биш л дээ. Сураггүй алга болоод одоог хүртэл олдоогүй байгаа хүүхдүүд ч байгаа. Гэхдээ өдөр бүр хүүхдүүд алга болоод олдохгүй байгаа юм биш. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тэр дундаа цахим орчинд иймэрхүү дэгс мэдээлэл нэлээд гардаг. Үүнээс болоод нийгэмд иймэрхүү сэтгэлгээ бий болоод байгаа юм. Хил гаалиар хууль бусаар хүүхэд гаргах гэж байгаад илэрсэн гэмт хэргийн шинжтэй зүйл одоогоор манайд бүртгэгдээгүй байна. Таны сая асуусан тэнэмэл хүүхдүүдийн тухайд гэвэл хүний наймааны золиос болоод байгаа талаарх мэдээлэл одоогоор манайд бүрт­гэгдээгүй байна.

Тэгээд ч нэг үеэ бодвол тэнэмэл хүүхдүүдийг асран хамгаалах асрамжийн газрууд олон бол­чих­сон, тэндээ хүүхдүүдээ асарч хам­гаалаад өсгөж байгаа шүү дээ. Улсын хэмжээнд 30 гаруй ас­рамжийн газар үйл ажиллагаа явуулж байгаа. Нийгэмд байсан тэр гаж үзэгдэл гэнэт буураад ирэхээр иргэдийн хардлага төрж байгааг үгүйсгэхгүй. Одоо 1990-ээд оны сүүлч, 2000-аад оны эхэн үе шиг тийм олон тэнэмэл хүүхдүүд гадуур холхихоо байчихсан гэж хэлэхэд болно. Тэгээд ч тэр үеийнх шиг халтайсан хүүхдүүд бөөн бөө­нөө­рөө гүйлдээд байхгүй бай­гаа биз дээ. Гаднаас нь харахад цэвэрхэн хувцаслачихсан тэнэмэл хүүх­дүүд ч олон байгаа. Ер нь нийс­лэлийн хэмжээнд 2-11 жил гадуур тэнэмэл байдалтайгаар амьдарч байгаа 131 хүүхэд бай­гаа.

Эдгээр хүүхдүүдийг гэр оронд нь аваачаад өгөхөөр гэртээ тогт­доггүй, эцэг эх нь ч анхаарал хандуулдаггүй. Тэнэмэл амьд­ралаар амьдраад сурчихсан. Сэтгэлзүйч эмч нартай уул­зуулаад зөвлөгөө өгөөд ч дийлдэхээ байсан. Тэнэх дон туссан хүүхэд хүртэл байх жишээтэй. Гэртээ байж болдоггүй юм бол асрамжийн газар байлгая гээд аваачаад байлгахаар тэндээсээ зугтчихдаг.

-Тэгэхээр хүүхдүүд үе үе алга болоод олдохгүй байгаа нь юутай холбоотой юм бэ. Таны саяын хэлснээр хүний наймааны золиос болохгүй байгаа гэж ойлгож болох уу?

-Яг хүний наймааны золиос болоод эд эрхтэнээ алдаад амь насаараа хохирсон гэх мэдээлэл манай байгууллагад одоогоор алга. Гэхдээ бидэнд мэдэгдэхгүйгээр хүний наймааны золиос болсон хүүхэд байхыг үгүйсгэхгүй. Хүүхэд хүний наймааны золиос болж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button