Зохиогчийн эрхийн баталгаажилт 1.5 дахин өссөн байна
Тэрээр оюуны өмчийн газрын эхний 6 сарын ажил байдалтай нь танилцсан юм.
Монгол улсын шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд ЗГ-ын хэрэгжүүлэгч чухал 6 салбар багтаж байдаг. Шадар сайд сүүлийн өдрүүдэд эрхлэх асуудлынхаа хүрээнд Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Стандарчлал хэмжил зүйн газар, худалдан авах ажиллагааны газруудад ажиллаж, хийсэн ажлын тайланг сонсож, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар ярилцаж байгаа. Мөн дэлхийн оюуны өмчийн байгууллагад хэрхэн монгол брэндийг бүртгүүлэх, Патентжуулах ажлыг зохион байгуулж байгаа талаар санал солилцож, тодорхой чиглэл өгсөн. Оюуны өмчийн газрын тухайд энэ оныг Оюунлаг Монголын төлөө гэсэн уриан дор ажиллаж байна. ингэснээрээ үндэсний шилдэг брэнд, газар зүйн заалтаар нь брэндтэй болох гээд ажлууд хийгдэж байгаа талаар тайландаа дурьдсан.
Мөн оюуны өмчийн газраас хууль эрх зүйн орчин болон үйл ажиллагааны талаар хэд хэдэн хууль тогтоомжуудад саналаа боловсруулж хүргүүлэх ажлыг зохион байгуулсан талаараа мэдээлэл өгч байна. Тодруулбал гэмт хэргийн тухай хууль, гаалийн тухай хууль, Уламжлалт мэдээллийг хамгаалах хуулийн төсөлд Чингис хаан нэр, Чингис хааны албан ёсны хөрөг, Соёмбо бэлэгдлийг хэрэглэх, ашиглах журмын тухай хуулийн төсөлд, патентын тухай хуулийн шинэчлэн найруулах ажлын хүрээнд оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс санал авах зэрэг ажлыг зохион байгуулсан байна.
Оюуны өмчийн хяналтын ажлын 2013 оны эхний хагаст эрх зүйн зөрчлийн шалтгаан нөхцлийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулж, 190 гаруй байгууллагад шалгалт хийж, 140 гаруй зөрчлийг илрүүлэн ажилласан байна.
Оюуны өмчийг баталгаажуулах, мөн монгол брэндийг бий болгох, дэлхийн оюуны өмчийн байгууллагад бүртгүүлэх чиглэлээр ажиллах хэрэгтэй байгааг сануулсан. Нөгөө талаараа төрөлжсөн бүтээлүүдийг үзэсгэлэн хэлбэрээр гаргаж, иргэдэд танилцуулах ажлууд хийх хэрэгтэй байгаа талаар ч ярилцлаа.
С.Саранзаяа
Оллоо.мн