Х.Баттулга сайдын шинэ мэргэжил
Баянхонгор сумын Баянлиг, Бууцагаан сумдад Шинэ сум төсөл дээр хамтарч ажиллаж байгаа ажээ. Түүнийг ямар нэг удирдах ажил хийж байгаа гэж бодож байна уу тэгвэл үгүй.
Тэрбээр нэвтрүүлэгт зурагчин, зураглаач гээд тэр болгон хүний хийгээд байдаггүй ажлыг хийж байна. Түүний зураг авч байгаа мөн хэзээний телевизийн арын албаны ажилтан шиг чихэвч зүүгээд микрофон барьчихсан зургийг Б.Баатар найруулагч өөрийн твиттер хуудаснаа байрлуулсан нь жиргээчдийг гайхшруулаад авсан.
Сайд өөрөө энэ зурагт хараахан тайлбар хийгээгүй ч түүний хэр уран бүтээлч болохыг хийсэн бүтээлээс нь харж болохоор боллоо. Магадгүй жүдо бөхийн холбоогоо орхиж, УИХ-ын эрхэм гишүүнээсээ татгалзан зангиагаа тайлж орхичихоод шинэ ажилдаа ханцуй шамлан орж ч мэднэ гэх нэгэн байгаа ажээ. Гэхдээ энэ бол зүгээр л ҮХАА-н сайдын зуны зугаатай амралт бизээ.