Төв аймгийн 90 жилийн ойн баяр эхэллээ
28-нд соёолон, даага насны морьд уралдах юм байна. Төв аймгийн түүхт 90 жилийн ой өнөөдрөөс энэ сарын 28-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.
Их ойгоо Төв аймагчууд хөдөлмөрийн өндөр амжилт, их бүтээн байгуулалтаар бэлэг барин угтаж байгаа аж. Аймгийнхаа 90 жилийн ойн хүрээнд 1000 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлжээ. Мөн аймгийн төвд байх хуучин 13 орон сууцны гаднах фасадны засварын ажлыг хийсэн байна.
С.Саранзаяа
Оллоо.мн