Байт харвааны Азийн Гран при тэмцээн маргааш эхэлнэ

Чансаа өндөр тус тэмцээн маргаашаас эхлэн ирэх наймдугаар сарын 2-ыг хүртэл болох бөгөөд Азийн орнуудын баг тамирчдаас гадна дэлхийд тэргүүлдэг 11 орны 152 тамирчин оролцох гэнэ.

Уг тэмцээн нь чансаагаараа дэлхийд дээгүүр ордог гэнэ. Манай улсаас 24 тамирчин оролцохоор бэлтгэлээ хангажээ.

Харин Ерөнхий шүүгчээр нь Сингапурын Олон улсын шүүгч ажиллах юм байна.

Тэгвэл тэмцээний Зохион байгуулах хорооны даргаар ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, Ерөнхий зохион байгуулалт хариуцсан дэд хорооны даргаар МБХХ-ны Ерөнхийлөгч Нийслэл Өргөө ХК-ний Ерөнхий захирал Б.Ганзориг, Санхүү, санхүүжилт хариуцсан дэд хорооны даргаар Тэнгэр санхүүгийн нэгдэл-ийн Гүйцэтгэх захирал, МБХХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч М.Болд ажиллаж байгаа юм байна.

Г.Уянга

оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button