Дэлхийн газарзүйн олимпиадад Монгол хүүхдүүд өрсөлдөнө
Монгол хүүхдүүд өрсөлдөхөөр болжээ. The national world championship хэмээх уг тэмцээнд оролцох хүүхдүүд бэлтгэл сургуулилтаа хийгээд эхэлсэн гэнэ.
Тэмцээнд Сант сургуулийн 11б ангийн сурагч Г.Төрболд, Монтурк сургуулийн 10с ангийн сурагч У.Баярбат, Сант сургуулийн 10б ангийн сурагч Л.Амарболд эх орноо төлөөлж оролцох аж. Эдгээр сурагчид өнгөрсөн гуравдугаар сарын 30-аас дөрөвдүгээр сарын 30-ны хооронд National geografic mongolia төслөөс зохион байгуулсан хот хөдөөгийн 356 сурагч өрсөлдсөн Монгол Вундеркинд-2013 газарзүйн олимпиадын эхний гурван байрын эзэд юм. Тус олимпиад нь 20 хувь англи хэл, 80 хувь нь монгол хэл дээр болсон тул олон улсын тэмцээнд явуулах боломжтой гэж зохион байгуулагчид нь үзжээ. Дээрх олон улсын олимпиад нь хоёр жилд нэг удаа болдог бөгөөд Австрали, Болгар, Канад, Хятад, Тайван гэх мэт 17 орны сурагчид оролцох юм байна.