Аймгууд автотээврийн оношлогооны зөөврийн машинтай боллоо

үзлэг хийх зориулалтаар бүрэн тоноглогдсон ба эхний ээлжинд Архангай, Увс, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Дундговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Дархан, Орхон аймгуудад олгож байгаа юм байна. Өчигдөр тус аймгуудийн Авто тээврийн газрын ажилтнууд түлхүүрээ гардаж авсан юм. Энэ үеэр нийслэлийн Авто тээврийн үндэсний төвийн захирал Т.Болдбаатараас дараах тодруулгыг авлаа.

-Энэ ажилд хичнээн төгрөгийн төсөв шаардсан бэ?

-Улсын төсвөөс 513 сая төгрөгний санхүүжилтээр эхний ээлжинд бартаа саад ихтэй алслагдсан 11 аймгийн төвд нэг нэг машин явуулахаар болоод байна. Нэг машин бүрэн тоноглолтойгоо 40 сая төгрөгөөр хийгдсэн байгаа.

-Машин болон техник технологиудаа ямар улсаас оруулж ирэв?

-ОХУ-аас 11 пургон машин оруулж ирсэн. Энэ машин нь өөрийн гэсэн онцлогmой хөдөөний бартаа ихтэй замыг голдоггүй, туулах чадвар маш сайн. Харин техник технологийн хувьд Солонгос, Хятад зэрэг орнуудаас оруулж ирсэн

-Үлдсэн аймгуудад машин олгох уу?

-Арван аймагт явуулын техникийн хяналт үзлэгийн автомашиныг дараа жилд олгохоор төлөвлөөд байгаа.

-Эдгээр зөөврийн машинууд техникийн үзлэгийн асуудлыг 100 хувь шийдэж өгч чадах уу?

-Тийм. Сумын төвүүд дээр иргэдийн тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг нягтлан шалгаж замын хөдөлгөөнд сэтгэл амар явах таатай нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа.

-Өнөөдөр аймгууд шинэ машинаа хүлээж авлаа. Өмнө нь ямар машинтай байсан бэ?

-Манай аймгуудын ихэнх нь УАЗ-469 машинтай байсан. Тэр нь бүр муудаад актлахаар болсон байна лээ. Тиймээс энэ их нүдээ олсон ажил боллоо. Эдгээр машинууд цаг хугацааг хэмнэхийн дээр илүү боловсронгуй ажлын бүтээмж өндөртэй гэдгээрээ онцлогтой.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button