461 дүгээр ангиас оргосон этгээдийг баривчиллаа
сэжигтэн М овогтой Н нь Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байх хугацаандаа буюу 2013 оны 07 дугаар 25-ны өдөр байцаалтад гарах үедээ оргосон байна.
Сэжигтэн Н-ийг оргосноос хойш богино хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс олж баривчилсан. Оргож явах хугацаандаа ямар нэгэн гэмт хэрэг зөрчил гаргаагүй байна.
Г.Уянга
оллоо.мн