Шударга нь дэндсэн О.Баасанхүү гишүүн
байгаа. Эрхэм гишүүд нутаг нутгийнхаа ойн арга хэмжээ, баяр наадмуудад оролцоод харин ч нэг жаргалаа эдэлсэн шиг яваа.
Харин ганц гишүүн саарал ордонг манаж үлдчихээд, таваргаж яваа нь О.Баасанхүү. Учрыг тодруулбал тэрбээр УИХ-ын гишүүний тангаргаа өнгөрөгч оны наймдугаар сарын 1-ний өдөр өргөсөн билээ. Тиймдээ ч Хөдөлмөрийн хуулийг ягштал биелүүлэхийн тулд амраагүй гэнэ. Гэхдээ ээлжийн амралт нь тун дөхсөн бөгөөд ирэх сарын 1-нээс эхлэн амрах сурагтай.
Хэдийгээр амралтаа хуулийн дагуу хүлээж байгаа ч түүнийг амрахад наадам аль хэдийнээ дуусчихсан байх вий гэж санаа зовогсод олон байгаа юм. Ингэж өөрийгөө зовоож байхаар нэг өдөр хамт тангараг өргөсөн УИХ-ын гишүүн Ц.Цолмон мөн тэднээс тээр хойно буюу арванхоёрдугаар сард тангараг өргөсөн Г.Батхүү, Д.Сарангэрэл, Д.Сумьяабазар зэрэг гишүүд шиг найр, наадам хэсээд налайж явахгүй мөн ч шударга нь дэндсэн нөхөр юм даа.