Хүчит Шонхор захын удирдлагууд 110 саяын торгууль төлөхөөс татгалзжээ

их яригдаж багагүй бухимдал төрүүлж байгаа сурагчдын дүрэмт хувцасны үнийн талаар мэдээлэл хийсэн юм. Энэ жилийн дүрэмт хувцас өмнөх жилүүдийнхээ үнэнээс хоёр дахин өссөн нь эцэг эхчүүдийн хувьд хүнд ачаа болж энэ талаар тус газарт нилээдгүй өргөдөл гомдол ирсэний дагуу ийнхүү шалгасан байна.

Сурагчийн дүрэмт хувцсыг долоон компаниар хийлгэх гэрээг нь Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн байна гэж ШӨХТГ-ын дарга О.Магнай мэдээллээ. Тиймээс дээрх гэрээгээ өөрчлөх, эргэн харах, Өрсөлдөөний тухай хуулийн дагуу сурагчийн дүрэмт хувцас нийлүүлэхэд анхаарах хэрэгтэйг холбогдох хүмүүст сануулжээ.

Түүнчлэн НИК хувьцаат компанитай холбоотой шүүх хурал, Хүчит Шонхор захад тавьсан торгуулийн талаар мэдээлэл өгсөн юм. Шатахууны үнийг судалгаагүйгээр өсгөснөөс болоод хомсдол үүсгэсэнд НИК компанид ШӨХТГ-аас 4,9 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан бөгөөд үүнийг тус компани хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлж, шүүхэд хандаад байсан юм. Харин Улсын дээд шүүхээс өмнөх шатны шүүхээс гарсан шийдвэрийг үндэслэж НИК компанид тавьсан торгуулийг үндэслэлтэй гэж үзсэн байна.

Харин Хүчит Шонхор захын удирдлагуудыг хууль бусаар түрээсээ нэмсэн хэмээн тавьсан 110 сая төгрөгийн торгуулийг тус захын удирдлагууд хүлээн зөвшөөрөөгүй торгуулиа хүчингүй болгохыг хүссэн байна. Энэ хүсэлтийг ШӨХТГ хүлээж аваагүй байна.

Б.Сансартуяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button