Хот тохижуулах долоон төсөл хэрэгжинэ

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас санал болгож буй гудамж, талбай тохижилтын 62 төсөл байсан аж. Эдгээрээс хэлэлцэн долоон төслийг нь хэрэгжүүлэхээр болж, нэгдүгээр зэрэглэлийн гудамжийг тохижуулах дөрөв, дөрөвдүгээр зэрэглэлийн гудамжийг тохижуулах гурван гэрээ хийгдэж, хэрэгжүүлэх компаниудыг тодорхой болгосон байна.

Хотын захиргаанаас санал болгосон 62 төслийг замын ангилалд тулгуурлан зургаан зэрэглэлд хувааж, 1-4 дүгээр зэрэглэлд гудамж багтсан бол 5-6 дугаар зэрэглэлд талбайн тохижилтын ажил орж байгаа аж. Эдгээр ажлыг гүйцэтгэх компаниуд нь гурван тэрбум төгрөгийн өртөг бүхий гудамж болон талбайн тохижолтын гэрээг байгуулаад байгаа гэнэ. Мөн долоон тэрбум төгрөгийн өртөг бүхий төслийг хэрэгжүүлэх компаниуд гэрээ байгуулах судалгааныхаа ажилд оржээ.

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button