Энэ жил 48,1 сая малыг тарилгад, 655,5 мянгыг оношлогоонд хамруулна
сая мал, оношлогоо шинжилгээнд 655,5 мян мал тус тус хамруулж, энэ арга хэмжээнд 17,5 тэрбум төгрөг зарцуулна.
Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинаар зүүн 5 аймаг /Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр/ аймгийн 53 сумын 17,6 сая малыг вакцинжуулах хаврын ээлжийн ажлыг хийж дуусгав.
Малын халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээний 24 өвчний вакцин, 9 өвчний шинжилгээнд шаардагдах 27 нэрийн оношлуурыг нийт 5,1 тэрбум төгрөгт нийлүүлэх гэрээг Биокомбинат ТӨААТҮГ-тай байгуулан ажиллаж, орон нутгийн захиалгат вакцин, биобэлдмэлүүд графикт хугацаандаа орон нутагт хуваарийн дагуу нийлүүлэгдсэн байна.
Одоогийн байдлаар орон нутагт галзуу, шөвөг яр, коли-ижбалнад, цусан халдварт, сахуу, колибактериоз, иж балнад, дуут, сохор догол, листериоз, дотрын халдварт хордлогын эсрэг вакцинжуулалт хийгдэж, вакцинжуулах гэнэ.
Г.Уянга
оллоо.мн