Өсвөрийн тамирчид таван медаль хүртээд байна
явагдана.
Энэ удаагийн аварга шалгаруулах тэмцээнд БНАСАУ, БНСУ, БНХАУ, Йемен, Казахстан, Кыргызстан, Монгол, Тажикстан, Тайвань, Тайланд, Туркмен, Узбек, Энэтхэг, Япон гэсэн 14 орны 350 гаруй өсвөрийн бөх өрсөлдөж байгаа юм. Тив, дэлхий, олимпийн медальтнуудын залгамж халаа болсон эдгээр өсвөрийн бөхчүүд 30 жинд 120 багц медалийн төлөө Монголын дэвжээнээ өрсөлдөж байна.
Тэмцээний эхний өдөр сонгомол бөхийн барилдаан болж, хөвгүүдийн 58 кг-д Г.Чойгожид хүрэл медаль хүртсэн бол өчигдөр болсон чөлөөт бөхийн охидын таван жингийн барилдаан болоход манай тамирчид нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна. Тухайлбал, 49 кг-д Г.Отгонжаргал (Алдар спорт хороо) мөнгөн медаль хүртэж, 38 кг-д Н.Азжаргал (Алдар спорт хороо), 40 кг-д Б.Чимгээ (Увс аймаг), 43 кг-д Т.Аззаяа (Увс аймаг) тус тус хүрэл медаль хүртжээ.
Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Асашерью сан, Уушиг хайрхан ХХК ажиллаж байгаа юм. Нийслэлчүүд та бүхэн тамирчдаа Буянт-Ухаа спорт цогцолборт очиж, үнэгүй үзэж, дэмжээрэй.
Ами
Оллоо.мн