Нэг сартай нярайд буруу эм бичиж өгсөн эмчийг ажлаас нь халжээ
Г.Энхтүвшингийн нэг сартай хүүхэд амиа алдсан тухай мэдээлэл өнгөрсөн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байсан.
Тодруулбал тус хорооны иргэн Энхтүвшингийн нэг сартай хүүхэд ханиалгаад байхаар нь өрхийн эмчдээ хадтал их эмч Ч.Долгорсүрэн үзээд аньсны ханд, салбутамоль, кали иод зэрэг эмийг бичиж өгсөн байна.Тэр өдөртөө эмчийн бичиж өгсөн эмийг хүүхэддээ уулгаад Налайхад байдаг зусландаа очжээ.
Тэр оройдоо хүүхэд нь ухаангүй болсон тул Найлайхын эмнэлэгт хүргэхэд аль хэдийн амьсгал хураасан байжээ. Нярайг хүлээн авсан Найлайх дүүргийн эмнэлгийн эмч хүүхдэд уулгасан эмийг нэг сартай нярай хүүхэд байтугай хоёр настай хүүхдэд ч уулгаж болдоггүй өндөр тунтай эм ажээ.
Бяцхан үрээ эмчийн хариуцлагагүй үйлдлээс болж алдсан ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад хандсан байна. Харин хариуцлага алдаж бяцхан хүүхдийг үхэл рүү түлхсэн эмчийг ажлаас нь халж цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
Б.Сансартуяа
Оллоо.мн