Үерийн хор уршгийг арилгаж дуусчээ
тоохгүй байсаар аюулд өртдөг. 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн Өлзийт хорооллын 13, 14 хорооны нутаг дэвсгэрт богино хугацааны хур борооны улмаас үер болсон.
Уг үерийн хор уршгийг арилгах ажлыг УБ хотын Захирагчийн ажлын алба, Хан-Уул дүүргийн ЗДТГазар, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн мал эмнэлэгийн газар, Нийслэлийн үйлдвэр худалдаа аж ахуйн газар хамтран доорхи ажлыг хийж гүйцэтгэлээ.
Үүнд
Хан-Уул дүүргийн Өлзийт хорооллын 13, 14 хорооны нутаг дэвсгэрт үерийн улмаас үүссэн хог хагшаас, урсгалаар орж ирсэн хайрга шороог зайлуулах
Өмнө байгуулсан даланд борооны ус хуримтлагдаж байгаад задардаг байсныг 450 м газарт задалж 3375 м3 шороог тарааж, тэгшлэх
Үүсмэл гуу жалгын усыг 330 м газарт залж түргэний голын голидролд нийлүүлэх шороон суваг байгуулах
Үерийн усны голомт бүхий хувийн хашаа болон нийтийн зам талбайг Hi-cop бодисын уусмалаар халдваргүйжүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
Б.Сансартуяа
Оллоо.мн