Цахим үнэмлэх ид шидээ хэзээ үзүүлж, олон төрлийн бичиг цаас, шат дамжлага алга болох вэ
хөөцөлдөхдөө хамгийн түрүүнд харъяа хороон дээрээ очихоос л эхлэн олон шатлалын албан тушаалтантай уулзаж,бөөн чирэгдэл болж байж сая нэг ажлаа бүтээдэг.
Энэ байдлыг халахын тулд манай улс бүх иргэдээ цахим үнэмлэхтэй болгосноор өнөө олон бичиг цаасны ажил хийж зардал чирэгдэл болохгүй хэмээн уран гоё үг ярьж одоогоос жил гаруйн өмнө цахим үнэмлэхтэй болсон.
Шинээр нэвтрүүлсэн иргэний цахим үнэмлэх нь ISO8710, ISO10373 гэсэн стандартад нийцсэн лазерь тэмдэглэгээ, солонгон болон мушгирсан хээн хэвлэл, нэвт харагдах зураг бүхий цонх гээд л хамгийн сүүлйин үеийн дэвшилтэд технологид үндэслэсэн нууцлалтай аж. Тэрхүү чип нь өмнө иргэний үнэмлэх дээр байдаг овог нэр регистрийн дугаар, гарын үсэг оршин суугаа хаягнаас гадна хурууны хээ мэт нарийн зүйлсийг багтаасан юм байх.
Харин УБЕГ бүх иргэдийн мэдээллийг төвлөрүүлэн том бааз болгон хамгаалсанаар асуудлыг шийдсэн гэнэ. Энэхүү үнэмлэхийг поликарбонат гэдэг материалаар хийсэн тул 10 жил хүртэлх хугацаанд ашиглаж болно гэж мэдэгдэж байсан. Гэтэл цахим үнэмлэх тарааж эхлэхтэй зэрэгцэн үнэмлэхээ голоор нь хугалчлаа гэх нэлээдгүй иргэн холбогдох байгууллагуудад нь хандаж байсан. Одоо ч энэ асуудал үргэлжилсээр л байгаа. 10 жил хадгалах боломжтой чанартай өнөө үнэмлэх нь 10 ч хонохгүй хугарч нугарсан.
Энэхүү иргэний цахим үнэмлэх нэвтэрснээр бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцооны бүхий л салбар, түвшинг хамарч, төрийн үйлчилгээний үндсэн суурь болох төдийгүй иргэний бүртгэлтэй холбоотой үнэн бодит мэдээллийн бааз, сан үүснэ хэмээн тухайн үед мэдэгдэж байсан билээ.
Мөн мэдээллийн цогц системтэй болж, иргэний үнэмлэхтэй холбоотой гардаг хүндрэл зөрчил багасч, нууцлал хамгаалалт сайжирч, тухайн иргэний шилжилт хөдөлгөөн, сонгуулийн санал өгсөн эсэх, цэргийн алба хаасан болон татвар төлсөн байдал зэргийг тодорхойлох боломж хүртэл бүрдэнэ хэмээсэн.
Түүнчлэн нийгмийн халамж, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн болон төрөл бүрийн даатгал, боловсрол зэрэг төрийн үйлчилгээг цахим иргэний үнэмлэхээ ашиглан иргэдэд хүргэх, иргэний бүртгэл нь бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцооны суурь мэдээлэл учир төр засгийн байгууллагууд мэдээдлийг хамтарч ашиглах нөхцөл бүрдэнэ гэж УБЕГ-аас мэдэгдэж байсан.
Гэсэн ч жил гаруйн хугацаа өнгөрсөн ч өнөө олон бичиг цаас шат дамжлага нь байсаар л байна.
Б.Сансартуяа
Оллоо.мн