Улсын Ерөнхий прокурорын шийдвэрийг хяналтын прокурор О.Гэрэл хэрэгсэхгүй болгожээ
байгууллага БНХАУ-ын иргэн Ван Сэн Тун гэгчийн хууль бус үйлдлийг харсан, мэдсэн, дуулсан, шалгасан атлаа ямар ч арга хэмжээ авалгүй өнөөг хүрчээ. Тэр ч битгий хэл түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй олгож, ял шийтгэлээс мултрах боломжийг удаа дарааолгож байжээ. Анх Ван Сэн Тун гэгч нь өөрийн улсын иргэн Ли Шан Богийн үүсгэн бйагуулсан Шүнди ХХК-д хөрөнгө оруулж гүйцэтгэх захирал болсон байна. Улмаар БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Да Ган ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 66 айлын орон сууцыг барилгын Зун Чен ХХК-иар барьж гүйцэтгүүлжээ. Гэтэл Зун Чен ХХК-ийн барьж ашиглалтанд оруулсан уг бйар нь ашиглалтад орсон цагаасаа оршин суугчдын тав тухыг алдагдуулж хохирол учруулж эхэлсэн аж.
Учир нь Шүнди XXK- ийн захиалгаар барьсан эл орон сууцны барилгын ажлыг хийж гүйцэтгэхдээ захиалагч болон гүйцэтгэгч компаниуд нь барилгын норм дүрмийг баримтлаагүйгээс гадна сантехникийн шугамын угсралт, холболтыг буруу гүйцэтгэж барилгын зураг төсөлд тусгагдсан материалыг ашиглаагүй болох нь 2011 оны аравдугаар сарын 10-ны өдрийн МХЕГ- ын Улсын байцаагчийн 06/49/996 тоот дүгнэлтээр тогтоогдсон байна.
Тодруулбал ундны усанд хэрэглэж болохгүй хар төмөр хоолойгоор бүх сантехникийн холболтыг хийж, далд шугам буюу ханын цаана байрлах хоолойг хооронд нь холбож гагналгүй тулгах төдий орхисон зэрэг наад захын зөрчлүүд илэрчээ.
Ингээд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан 66 айлын орон сууцны барилгын ажлыг чанаргүй гүйцэтгэсэн Зун чен ХХК- ийн захирал Ван Шүэ Лин болон тухайн үед Шүнди ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Ван Сэн Тун нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн боловч 2011 оны арваннэгдүгээр сарын 24-нд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Гэрэл дээрх хэргийг ямар ч шалтгаангүйгээр хэрэгсэхгүй болгожээ.
Гэтэл үнэн хэрэгтээ Ван Сэн Тун гэгч нь чанар муутай барилга барьж ашиглалтад оруулахын тулд Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга, барилга хүлээн авах техникийн комиссын дарга Ө.Сүхбаатарт их хэмжээний хээл хахуул өгсөн байна.
Үүнээс гадна тэрбээр Шүнди ХХК-ийн захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2007 оны зургаадугаар сарын 14-нөөс 2009 оны дөрөвдүгээр сарын 16-ныг хүртэлх хугацаанд Шүнди ХХК нь нийт 2088065 ам.долларын байр зарж борлуулснаас 670000 ам.долларыг хөрөнгө оруулагч Да Ган компанид шилжүүлж үлдсэн 1418065 ам.долларыг хэрхэн юунд зарцуулсан нь тодорхойгүй алга болгосон аж.
Уг нь дээрх мөнгийг хөрөнгө оруулагч компанид буцаан төлөх ёстой байсан байна. Ингээд Ван Сэн Тун нарт дээрх мөнгийг яг юунд зарцуулсан талаар Шүнди ХХК-д тайлагнаж чадаагүй, ямар ч баримт гаргаж өгөхгүй байсантай холбогдуулан УМБГ-аас Ван Сэн Тунд холбогдуулан Шүнди ХХК-ийн өмч хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан боловч мөн л хяналтын прокурор О.Гэрэл хэргийг дахин хэрэгсэхгүй болгожээ.
Тухайн үед эл хэрэгт цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, АТГ-аас томилогдсон Улаанбаатар аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлт тайлан гарч дээрх мөнгөний талаар холбогдох дүгнэлтийг гаргасан боловч Ван Сэн Тун болон тухайн үед ажиллаж байсан нягтлан бодогч, холбогдох албан тушаалтан нар санхүүгийн ямар ч баримт гаргаж өгөхгүй байсаар уг хэрэг мөн л замхарсан аж.
Үүний балгаар өнөөдөр орон сууц захиалагч иргэд болон Шүнди ХХК нь хөрөнгө оруулагч Да Ган компанийн өмнө их хэмжээний өр төлбөрт унаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулагаас 66 айлын орон сууцыг битүүмжилжээ.
Хэдийгээр Шүнди ХХК-ийн бариулсан 66 айлын орон сууцыг хөрөнгө оруулагч Да Ган компанийн хөрөнгөөр барьсан боловч орон сууц борлуулсны орлогыг Да Ган компанид буцаан төлөхөөр талууд тохиролцон гэрээ байгуулсан байж. Гэвч Ван Сэн Туныг захирал байх хугацаанд уг гэрээг хэрэгжүүлэлгүй мөнгийг буцаан төлөөгүйгээс ийнхүү гэмгүй иргэд болон Шүнди компани их хэмжээний төлбөрт унаад байгаа аж.
Уг нь манай улсын хууль хяналтын байгууллага ч эл их хэмжээний мөнгө хэрхэн алга болж, хэн авч завшсан болон юунд зарцуулагдсан гэдгийг тогтоох үүрэгтэй. Харамсалтай нь тэд өнөөг хэр нь ямар ч дорвитой ажиллагааг хийхгүй байсаар эцэст нь бусдыг хохироосон этгээд ял завшиж, хөдөлмөрөөрөө орон байр худалдан авсан иргэд болон Шүнди компани бүх алдагдлыг хүлээх болоод байгаа юм байна.
Баттай эх сурвалжийн ярьж буйгаар Ван Сэн Тун гэгч хятад эрийн хууль бус үйлдэл үүгээр ч зогсохгүй гэнэ. Тэрбээр Шүнди ХХК- д их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн хэмээн хуурамч баримт үйлдэн бусдыг гүтгэж байжээ. УМБГ болон АТГ-аас түүний уг үйлдэлд Эрүүгийн хуулийн 253.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан аж.
Гэтэл өнөөх Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Гэрэл гэгч нь мөн л хэргийг , хэрэгсэхгүй болгосон байна. Ингэхдээ Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавын шийдвэрийг зөрчин байж Ван Сэн Тунд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэрийг гаргасан байдаг аж.
Тодруулбал Ван Сэн Тун нь Шүнди ХХК-ийн үүсгэн байгуулагч Ли Шан Бо-той хөрөнгө оруулалтын асуудлаар маргалдаж байх явцдаа буюу 2009 оны наймдугаар сарын 27-нд Баянгол дүүргийн шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн байна.
Тэрбээр Ли Шан Бо гэгчид мөнгө зээлдүүлсэн тухай баримтыг засварлан он cap өдөр болон Шүнди ХХК-д хөрөнгө оруулсан гэсэн үг нэмж бичин улмаар Шүнди ХХК-ийн тамгыг ердийн, өнгөт принтер ашиглан хуурамчаар үйлджээ. Үүнийгээ ашиглан Шүнди ХХК-д хөрөнгө оруулсан хэмээн нэхэмжлэл хүртэл гаргаж байсан аж.
Дээрх хуурамч бичиг баримт ашигласан гэх хэрэг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон бөгөөд шинжээчийн удаа дараагийн дүгнэлт гарсан, засварласан болон засварлаагүй хоёр бичиг хоёулаа байсаар байхад эрүүгийн хэрэгт хяналт тавьж байсан прокурор нь Гэмт хэрэг биш гэж үзсэн аж.
Ийнхүү дээд шатны прокурор буюу Улсын Ерөнхий прокурор хуурамч баримт үйлдсэн гэдгийг тогтоогдсон гэж үзсэн атал доод шатны прокурор нь хэрэг биш гэж үзэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа нь хууль тогтоомждоо хэрхэн нийцэж байна вэ гэж асуух иргэд олон байгаа юм.
БНХАУ-ын иргэн Ван Сэн Туны талаар дээр дурдсан хууль бус үйлдлүүдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн байсныг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Гэрэл нь хэрэгсэхгүй болгосон тухай шийдвэрийг хэргийн хохирогч нарт мэдэгдэлгүй улмаар хэрэгсэхгүй болгосон хэргүүдийг түүний авилга хээл хахуулийн хэрэгтэй нь цуг шүүхэд өгснөөр өнөөдөр хохирогч болоод буй олон зуун иргэн төдийгүй Шүнди ХХК-ийн зүгээс дээд шатны прокурорт гомдол гаргах эрхээ хязгаарлуулснаар Ван Сэн Тун нь ял завших боломжтой болсон аж.