Сурагчийн дүрэмт хувцасны үнийг буулгах нь үлгэр болчих вий дээ
байгаа. Мэдээж иргэд үнэ нь өссөн дүрэмт хувцасны талаар гомдлыг ШӨХТГ-т тавьсан. Энэ гомдлын мөрөөр өнгөрөгч долоо хоногт тус газрын дарга О.Магнай хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн билээ.
Яамны зүгээс анх дүрэмт хувцасны загварыг шинэчлэхдээ үнийн асуудалд анхаарал хандуулна гэж байсан ч энэ жилээс сурагчийн дүрэмт хувцасны үнэ хоёр дахин өссөн нь эцэг, эхчүүдийн зүгээс гомдол гаргах шалтгаан болсон байна. Тухайлбал, ахлах ангийн эмэгтэй сурагчийн үндсэн хувцас 89809 төгрөг. Зарим нэмэлт иж бүрдэл болох цамц 12000, майк 18800 төгрөг. Ингээд ахлах ангийн эмэгтэй сурагчийн иж бүрэн дүрэмт хувцас 120609 төгрөг болж байгаа аж.
ШӨХТГ-аас эцэг эхчүүдээс ирсэн гомдлын мөрөөр БШУЯ болон ҮХААЯ-ын холбогдох албан тушаалтнуудтай уулзахад сурагчийн дүрэмт хувцсыг долоон компаниар хийлгэхээр гэрээ хийсэн байж. Гэвч энэ нь нь Өрсөлдөөний тухай хууль зөрчиж байгаа гэдгийг О.Магнай мэдэгдсэн. Мөн тэрээр сурагчийн дүрэмт хувцасны үнийн асуудлыг нарийн судална гэдгээ ч онцолсон юм.
Өөрөөр хэлбэл БШУЯ болон ҮХААЯ оёдлын компаниудтай хийсэн гэрээгээ өөрчлөх, эргэн харах, Өрсөлдөөний тухай хуулийн дагуу сурагчийн дүрэмт хувцас нийлүүлэхэд анхаарах хэрэгтэй гэдгийг холбогдох албаны хүмүүс уламжилсан байна.
Харин БШУЯ болон ҮХААЯ-наас ШӨХТГ-ын тавьсан шаардлагыг биелүүлэхийн оронд тухайн үйл ажиллагаанд ямар нэгэн хууль зөрчсөн болоод үнийг хөөрөгдүүлсэн зүйл огтхон ч байхгүй гэх утга бүхий мэдээллийг өнгөрөгч амралтын өдрүүдэд олон нийтийн телевизээр цацлаа.
120-оод мянган төгрөгөөр охиндоо, хүүдээ сурагчийн дүрэмт хувцас аваад өмсүүлэх айл хэд байгаа билээ. Иж бүрдлийг больё гэхэд 90-ээд мянган төгрөг гаргаад нэг жил сураад төгсөх хүүхдэд дүрэмт хувцас авч өгөх нь хэр оновчтой шийдвэр байх бол. Ямар хуучин шиг дүүдээ, дүү нь дүүдээ гээд дамжуулаад байх биш. Нэг айлд тийм олон хүүхэд байдаг цаг өнгөрсөн шүү дээ.
Эцэг эхчүүд дүрэмт хувцас үнэтэй байна гэх асуудлаар л ШӨХТГ-т хандсан. Хичээл ч эхлэх дөхөж байна. Хэн ч гэсэн хүүхдээ бусдаас дутаахыг хүсэхгүй. Тиймээс дүрэмт хувцасны үнийг бага ч болов буулгаад өгөх болов уу л гэж найдсан хэрэг. Гэвч хэн нэгний шоуны нэг хэлбэр болчихсон уу гэж хардахад хүргээд байна.
Өмнө сурагчид дүрэмт хувцасгүй байсан уу гэвэл үгүй. Сургууль бүр өөрийнхөө жигдэрч эцэг эхээс бас ч үгүй хэдэн төгрөг татчихдаг байсан. Чанар энэ тэр яриад хэрэггүй ч үнийн хувьд болдог л байлаа.
Үнийн тухай асуудлаар холбогдох албаны хүмүүсээс тодруулахаар бид үнэ тогтоодоггүй. Аль болох хямд үнээр сурагчийн дүрэмт хувьцас хийлгэх гэрээ байгуулсан гэдэг нэг л хариултыг өгч байх юм.
Хэний компани нь сурагчийн дүрэмт хувцсыг оёх нь ямар хуулийг яаж зөрчөөд байгаа нь маньд хамаа алга. Хамгийн гол чанартай гээд гайхуулаад байгаа тэр хувцасных нь үнийг багахан ч болов буулгаад өгвөл болж байна.
Учир нь бүх юмны үнэ өсч байна шүү дээ. Дээр нь сурагчийн хувцас гэж бас нэг дарамт дараас нэмэгдэх нь. Гэвч цалин аль дээр үед хэд байсан тэр хэвээрээ л…
Ами
Оллоо.мн