Захирлуудын томилгоо сунжирсаар л
тус сургуульд таваас доошгүй жил удирдах ажил хийсэн, мөн хоёроос дээш хэлний мэдлэгтэй, доктор профессор цолтой байх ёстой гэсэн шаардлагын дагуу МУИС-ийн захирлын төлөө 14, ЭМШУИС-ийн захирлын төлөө 16, ШУТИС-ийн захирлын төлөө 10, ХААИС-ийн захирлын суудлын төлөө 10 хүн тус тус өрсөлдөж өнгөрсөн баасан гаригт дууссан.
Гэвч захирлуудын нэрийг тодруулан төрийн албаны зөвлөлд илгээсэн ч мөн л урт хугацаагаар хүлээгдэх болоод байна.Учир нь төрийн албаны зөвлөлийнхөн бүгд ээлжийн амралтаа авсан үе таарсан болохоор асуудлыг хэлэлцэхийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Хонх нь дуугарахаар дамар нь таг гэхчилэн бүхэл бүтэн долоон сар дуншин байж их дээд сургуулийн захирлуудын нэрсийг тодруулсан ч тэднээс нэг нэр дэвшигчийг сонгон шалгаруулна гэдэг Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулиас илүү будилаантай мэт.Төрийн албаны зөвлөлийнхөн байхгүй гэх шалтгаанаар хойшлох захирлуудын сонгон шалгаруулалт энэ хооронд улам хурцдаж хуйвалдаан мапаан улам ихсэж мэдэх. Бичиг баримтаа дутуу бүрдүүлсэн ажилласан жил нь хүрээгүй ажлын байранд тавих шаардлага хангаагүй гээд одоогоор 10 хүн хасагдсан бол өөрийн хүсэлтээр нэг хүн нэрээ татаад байгаа нь энэ дунд ширүүн өрсөлдөөн явагдсны илрэл.
Сонгон шалгаруулалт дундаас хамгийн их хэл амтай байгаа нь ХААИС, ЭМШИУС болоод байгаа. Учир нь эдгээр сургуулиудын захирлын томилгоонд одоо үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүсийн нэр дээгүүрт явна гэсэн шуум гарах болсон. Гэвч энэ бүгдийг эсэргүүцэж хэл ам татлах нэгэн ч байна. Тэгэхээр энд ар өврийн хаалгаар хэн хасагдаж хэн түрүүлж байгааг бодитоор мэдэх арга байхгүй байгаа нь ийнхүү хардах сэтгэл төрүүлэх нь аргагүй биз. Манайхан ямарваа нэгэн ажил болохоор аль нэг газраа гацдаг нь жам ёс мэт болж.Удахгүй хичээлийн шинэ жил эхэлж их дээд сургуулиудын дунд ширүүн өрсөлдөөн эхлэх гэж байгаа энэ цаг үед захирлуудын томилгоо бүдэг бадаг байсаар л байна.
Төрийн албаны зөвлөлийнхөн хэзээ нэг ажилдаа цуглаж захирлуудын томилгоог хийнэ тэр үед их дээд сургуулиудын чиг баримжаа тодорхой болох нь ойлгомжтой.Гэтэл ар араасаа их ажил дагуулсан энэ томилгоонд хэн нэгний санаатайгаар мэт сунжрах нь нэг л ойлгомжгүй санагдах юм.Сар гаруйн дараа хичээлийн шинэ жил эхэллээ.Сонгон шалгаруулалт зарлана, шалгана, баталгаажуулан. Энэ бүхэнд хугацаа орох ч ингэтлээ сунжруулах нь хэнд ашигтай гэж.Анхнаасаа ил далд хуйвалдаан сонгон шалгаруулалтанд нөлөөлж сунжруулаад байгаа юм биш биз.
С.Саранзаяа
Оллоо.мн