Хайлааст дэд станцыг нүүлгэн шилжүүлнэ

болсон талаар Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-иас мэдээллээ.

Хайлааст дэд станцыг 2009 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан бөгөөд Улаанбаатар хотын төвийн болон хойд хэсгийн нийт 50 гаруй мянган хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээний ачаалал хөнгөрч, хэвийн ажиллах боломжтой болсон байна.

Гэвч тус станцын 110кВ-ын инженерийн холбогдох байгууламжийн ихэнхи талбайд хөрсний ус гарч, 110кВ-ын трансформаторын сууриуд хазайж, 1-1,5м өргөгдөн, дамжуулагч шинн татагдсан, чичирсэн байдалтай, удирдлага, дохиолол, реле хамгаалалт, хэмжүүрийн кабелиуд болон газардуулгын байгууламжид ноцтой аюул учраад байгаа аж.

Тиймээс өвлийн их ачаалал эхлэхээс өмнө энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол тус дэд станцын эрчим хүчний найдвартай ажиллагаа алдагдаж, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Дарь эх, Долоон буудал, Чингэлтэй, Сэлбэ, Дамбадаржаа, Яргайт, зуслангийн чиглэлийн 50 гаруй мянган хэрэглэгч буюу 40 гаруй МВт цахилгаан эрчим хүч хязгаарлагдах нөхцөл бүрдэхээс гадна тухайн дэд станцад ажиллаж буй ажиллагсадын эрүүл мэнд, амь насанд аюул учрах, станцын найдвартай ажиллагаа алдагдах нөхцөл бүрдсэн талаар мэдээллээ.

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн зүгээс асуудлыг яаралтай шийдвэрлэхээр 07 сарын 01-ээс эхлэн станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд дэд станцыг бүрэн хүчдэлгүй болгож, 110, 35кВ-ын холболтын шинн, проталь, тулгуур босгох ажлыг 07 сарын 31-ний үүрийн 0300 цагаас 08 сарын 01-ний 2200 цаг хүртэл хийхээр төлөвлөжээ.

Энэ ажлыг гүйцэтгэх хугацаанд дэд станцаас тэжээгдэж буй 35 кВ-ын Яргайт, 10 кВ-ын фидерийн нийт 38 681 айл өрх, аж ахуйн нэгж буюу ЧД-ийн 11-19-р хороо, Хайлааст, Чингэлтэй, Таван буудал, Долоон буудал, Дамбадаржаа, Бэлх, Сэлх, БЗД-ийн 2, 21-р хорооний эрчим хүчийг хязгаарлахаар болсныг мэдэгдэж байна. Холбогдох албаны хүмүүс хугацаа алдалгүй ажиллах учраас 43 цагт багтаан уг ажлыг дуусгана. Тиймээс тухайн хэсэгт хамрагдаж буй хэрэглэгчидээс техникийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, ажлаа зохицуулахыг хүсч байна. Тухайн хэсэгт цахилгааны хязгаарлалт хийх болсонтой холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газруудад аливаа эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх талаар хамтран ажиллах тухай албан бичиг хүргүүлсэн гэж Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Равдандорж хэллээ.

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button