Эр зоригийн гарц
Тэгвэл Доржийн гудамж бидний хэлдгээр КТМС-ээс Сансарын колонк хүртэлх замыг өнгөрөгч хугацаанд засварласан. Зам засварын ажил дуусч тэмдэг тэмдэглэгээг байршуулж байх явцад нэг алдаа гарсан нь иргэдийн дуранд өртжээ.
Тэрээр тухайн зурагныхаа тайлбарт
Эрхэм ухаантнууд Үүнийг юу гэж ойлгох вэ?
1. Явган хүний зориулагдсан гарцаар явж байтал зорчих хэсгийн голд ирэнгүүт гарц дууслаа. Та гарцаар гарсан уу? Эсвэл гарцгүй хэсгээр явсан уу?
2. Гарцын зураастай хэсгээр явж байгаад үргэлжлүүлээд зурагдаагүй хэсгээр гарч байтал муугаар бодоход автомашинд шүргүүлвэл Замын цагдаа нар ямар дүгнэлт гаргах вэ?
3. Гарцын зураасгүй хэсгийн хашлаганаас зорчих хэсгийн гол хүртэл харайх явган зорчигч байгаа болов уу? Үүнийг хийхдээ юу бодож байв?
4. Замыг хүлээж авч нээх зөвшөөрөл өгсөн комисс үүнийг харсан уу? Эсвэл
Уучлаарай миний хувьд хэзээ ч хариулж мэдэхгүй, миний мэдлэг дутах асуулт, асуудлууд байна гэжээ.
Үнэхээр энэ зурагт ямар тайлбар өгч болох вэ. Монголчуудын ажлаа дутуу орхидог зан уу эсвэл будаг нь дуусаад нэг хэсгийг нь түр орхисон байсан уу.
Ами
Оллоо.мн