Хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэхэд анхаарна
Элчин сайд Ш.Алтангэрэлийг хүлээн авч уулзжээ.
А.П.Торшин Гадаад харилцааны сайд, Европын орнуудад Элчин сайдаар ажиллаж байсан туршлагатай дипломатч манай улсад Элчин сайдаар томилогдон ирсэнд талархалтай байгаагаа илэрхийлээд Холбооны зөвлөлийн дарга В.И. Матвиенкогийн мэндчилгээг уламжилжээ.
Энэ үеэр манай хоёр улсын парламент хооронд сайн харилцаатай, цаашид улам идэвхжүүлэх, харилцан төлөөлөгчид байнга солилцох хэрэгтэйг онцолжээ. Мөн Байгалийн Эдийн засгийн чуулга уулзалтад монголчууд ихээхэн идэвхтэй оролцдог, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын мал аж ахуйн гаралтай болон хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэхэд энэ талбарыг үр дүнтэй ашиглах тал дээр хоёр талаасаа анхаарах хэрэгтэй хэмээсэн байна.
Харин элчин сайд Ш.Алтангэрэл Манай улс дэлхийн тэргүүлэх орнууд болох хоёр том хөрштэйгээ тэнцвэртэй харилцах бодлого баримтладаг. ОХУ-тай олон жилийн найрамдалт харилцаатай. Түүхэн цаг үед манай улсыг харанхуй хонгилоос гэрэлд гарахад ЗХУ онцгой үүрэг гүйцэтгэснийг онцолжээ.
Цаашид найрамдалт харилцааг шинэ нөхцөлд өргөжүүлэн хөгжүүлэхэд парламентын зүгээс дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байгаа илэрхийлж, манай хоёр улсын харилцаа улам ойртон бэхжих ёстой хэмээсэн байна.
С.Саранзаяа
Оллоо.мн