З.Занабазар Азийн өсвөрийн аварга болов

Буянт Ухаа спортын цогцолборт дөрвөн өдөр үргэлжилсэн Ази тивийн чөлөөт бөхийн хөвгүүдийн ХҮ, охидын ХII, сонгомол барилдааны ХIҮ дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өчигдөр өндөрлөлөө.

Тэмцээний сүүлчийн өдөр хөвгүүдийн 54, 58, 63, 69, 76, 85, 100 кг-ийн жингийн барилдаан болж тэмцээн өндөрлөв. Хөвгүүдийн төрөлд иран, энэтхэгийн бөхчүүд тус бүр 3, БНАСАУ, Монгол, Казахстан, Узбекийн бөхчүүд тус бүр 1 алтан медаль авлаа.

Эхний гурван өдөр аварга хүлээж байсан манай үзэгчдийн хүлээлтийг 54 кг-ийн жинд барилдсан Арслан клубын бөх З.Занабазар биелүүлж нэр төрийн бөмбөг гэдэг шиг алтан медаль хүртэж манай үзэгчид, энэ тэмцээнийг бэлтгэн зохион явуулахад олон хоногийн нөр их хөдөлмөр, сэтгэлээ зориулсан МЧБХ-ны удирдлага, ажилтнууд, дасгалжуулагчид, шүүгчид, сайн дурынхан, ивээн тэтгэгчдийн магнайг тэнийлгэн төрийн дууллаа эгшиглүүлж баярлуулав. Түүнд бөхийн гараагаа сайхан эхэлж байгаад нь баяр хүргэж цаашдын спортын замналд нь гялалзсан амжилт хүсэж байна. Түүний багш Арслан клубын багш Ц.Гантөгсөд мөн талархлаа илэрхийлж байна.

Нэгдүгээр тойрогт казакстаны бөх Асхат Айдарханыг 80 онооны харьцаагаар төвөггүй ялж хоёрдугаар тойрогт БНАСАУ-ын бөх Жон Чанг Угтай таарч хоёр оноо алдсан ч оноо түүсээр барилдааны хугацаа дуусахын өмнөхөн цэвэр дарсан. Алтан медалийн төлөө барилдахаар дэвжээнд гарахад нь үзэгчид уухайлж зөвхөн ялалт хүсэж шаардаж байлаа. Эхний үе дуусахад 4 оноо алдаж байдал хэцүү байсан ч хоёрдугаар үед баруун хөлд орж цацан шидэж бүхэл 3 оноо авч дэвжээнд шахан тоолуулж нийтдээ 9 авч мадаггүй ялалт байгуулсан. З.Занабазар нь энэ удаа түрүүлсэн амжилтаараа хөвгүүдээс Ази тивийн аварга цол хүртсэн тав дахь бөх болж монголын чөлөөт бөхийн түүхийг баяжууллаа.

Түүний багш Ц.Гантөгс шавийнхаа тухай ярихдаа Энэ тэмцээнд сонгомол барилдааны 69 кг-ийн жинд төрсөн дүү З.Сумьяабазар нь бас барилдсан, 2007 онд намайг Тэмүүжин клубын дасгалжуулагч байхад эмээ нь түүнийг дагуулан ирж чөлөөт бөх барилдуулж сургаач гэсэн, долоо хоногийн дараа З.Сумьяабазар ахыгаа дагуулан ирж байсан. Манай З.Занабазар өнгөрсөн жил Якут улсад болсон Азийн хүүхдийн наадамд иран, Өмнөд Солонгосын бөхийг ялж аварга болж байсан болохоор энэ тэмцээнд түрүүлэх зорилго тавьж алтан медаль хүртсэнд баяртай байна.

Аавынхаа нутгаар бол Өмнөговийн хүүхэд, гэхдээ нийслэлдээ төрж өсөж байгаа хүүхэд, энэ жил Баянгол дүүргийн 40 дүгээр сургуулийг төгсөж ҮБТДС-д элссэн. Барилдааны онцлогийн тухайд бол дэвжээн дээр гараад их тайван барилддаг, их уян хатан, мэхэнд их үлдэцтэй, мэх хийхдээ огцом бяр гаргадаг, эх орондоо болсон тивийн хэмжээний том тэмцээнд алтан медаль авсанд нь би их баярлаж байна. Хойшид их хичээх байх гэж найдаж байна. гэж онцлон өгүүлсэн.

Энэ өдөр манай 4 бөх эхний тойрогтоо ялагдаж 2 бөх медалийн төлөө барилдсан ч өрсөлдөгчдөө барсангүй.

Багийн дүнгээр манай хөвгүүдийн баг дөрөвдүгээр байр эзэлж ноднин жил сүүл мушгисан амжилтаа ахиуллаа. Гэвч манай хөвгүүд гэлтгүй охидууд сэтгэл зүйн бэлтгэл тааруу байлаа. Охидууд нь японы, хөвгүүд нь Ардчилсан Солонгос улс, иран улсын бөхчүүдтэй таарахаар биеэ барьж бэргээд гэх үү барилдаанаа гаргахгүй, ур чадвар хавьгүй илүү мөртөө ялагдчихаад байна.

Иймд дасгалжуулагч багш нар тамирчдынхаа сэтгэл зүйн бэлтгэл онцгой анхаарч шавь нартаа өөртөө итгэх итгэлийг нь бадраах хэрэгтэй юм шиг санагдлаа. Чухал барилдааны үед дасгалжуулагч багш нар нь ямар барьц авч ямар мэх хийх, ямар хамгаалалт хийхийг нь шавь нартаа байнга зааж зааварлаад, бөхчүүддээ өөрийнхөөрөө барилдах бололцоо олгохгүй байгаа нь хэр оновчтой байдаг бол. Хөвгүүдийн шувтаргын барилдаанд энэтхэгийн бөхчүүд олонтаа гарч байгааг хараад манай хөвгүүд бие бялдрын хөгжилт, ур чадвараар дутахгүй мөртөө яагаад тэд яагаад манай бөх байдаггүй билээ гэж сэтгэл гонсгор байснаа нуухыг хүсэхгүй байна.

Тэмцээний хаалтын ёслол дээр Азийн бөхийн холбооноос МЧБХ-ноос гаргасан хүсэлтийг нааштай хүлээн авч 2014 оны Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнийг Монгол улсад зохиох шийдвэрийг гаргаснаа танилцуулсан нь манай чөлөөт холбооны шинэ удирдлагын анхны том сорилтын үнэлгээ, энэ тэмцээнийг сайтар бэлтгэн үлгэр жишээч зохион явуулахад сэтгэлээ зориулсан бүх хүмүүсийн хөдөлмөр, зүтгэлийн үнэлэлт гэж ойлгогдож байна. Ирэх жилийн тэмцээнд энэ жилийн амжилтаа улам бататгах, сойх бөхчүүдээ эртнээс бэлтгэх чухал зорилго тавилаа.

Г.Уянга

оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button