Шинэ Зеландын ерөнхий сайд Солонгосын дайнд амиа алдсан цэргүүдийн дурсгалыг хүндэтгэлээ
цэргүүддээ хүндэтгэл илэрхийлсэн байна. Түүнтэй хамт Солонгосын дайнд оролцож байсан Шинэ Зеландын ахмад дайчид байлцаж, дайнд амь үрэгдэгсдийн булшин дээр цэцэг тавьж, хүндэтгэл илэрхийлжээ.
Шинэ Зеланд улсын ерөнхий сайд Жон Ки Солонгосын дайнд оролцож явсан ахмад дайчдын хамтаар ийнхүү амь үрэгдсэн цэргүүдийнхээ дурсгалыг хүндэтгэх ёслолд оролцжээ.
Тэрээр мөн БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гин Хетэй уулзалт хийж байгаа юм. Энэ уулзалтын үеэр 2 улсын удирдагчид нь Чөлөөт худалдааны тохиролцлын талаар ярилцана хэмээн олон улсын ажиглагчид таамаглаж байна.
Харин бямба гарагт Шинэ Зеландын ерөнхий сайд Жон Ки нь Солонгосын дайны хохирол, хүчирхийллийг зогсоосон түр эвлэрлийн 60 жилийн ойн арга хэмжээнд оролцох удирдагчдын дунд багтаад байна.
Эргэн сануулахад Солонгосын дайн уг түр эвлэрлийн дагуу 1953 оны 7 сарын 27-нд дуусч байсан юм. Гэхдээ Солонгосын дайныг дуусгасан албан ёсны энхийн хэлэлцээр одоо хүртэл байгуулагдаагүй хэвээр байна.
С.Саранзаяа
Оллоо.мн