Үерээс сэргийлэх арга хэмжээ авна

тогтоож, жолооч нар болон иргэдийн зорчих нөхцөл байдалд нөлөөлсөн билээ. Тиймээс аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуунаар ахлуулсан ажлын хэсгийнхэн зарим газруудтай танилцлаа. Тухайлбал, хамгийн түрүүнд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн байранд тулгарсан нөхцөл байдалтай танилцсан юм. Тус байрны хувьд түр зуур орсон усан борооны улмаас барилгын 00 давхарын хэсэг рүү хүчтэй ус нэвтрэн орж шалыг дүүргэсэн байлаа. Хамгийн гол нь хүчтэй орж ирсэн ус хаалгаар биш ханаар дагаж орж ирсэн байх юм. Тиймээс уг барилгыг барьж гүйцэтгэсэн компанийн эзэд ч барилгын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж шаардлагатай арга хэмжээг авна гэж гэж байсан юм. Аз болоход энэ үеэр бүртгэлийн архивын эд хөрөнгө байгаагүй байна.

Мөн ажлын хэсгийнхэн Хүрмэн сумын чиглэлд эхлэлтэй засмал замын орчимд үер усны хамгаалалт хангалтгүй байгаа учраас түр зуурын шороон далан босгохоор шийдвэрлэсэн. Мөн Оюут хорооллын гудамжны өнцөг дэх НИК ШТС-ын дөрвөн замын уулзварын баруун талд үүссэн их хэмжээний ус тогтдог газрыг яаж өөрчлөх талаар ярилцжээ. Ард иргэдийн хувьд хамгийн ихээр анхаарал татаж байгаа асуудал нь Даланзадгад суманд үер уснаас хамгаалах далан байх ёстой ихэнх иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Гэхдээ орон нутгаас энэ асуудалд огт анхаараагүй гэж хэлж болохгүй, учир нь үерийн далан байгуулах тендерийн ажил зарлагдахаар төлөвлөж байгаа гэж албаны хүмүүс хэлж байна.

Үерийн далан байгуулах ажлын тендерийг зарлаж ажлыг гүйцэтгэх хүртэл ахин ийм хэмжээний бороо орохыг үгүйсгэхгүй. Орон нутаг энэ тал дээр хамгийн түрүүнд анхаарах ёстой ч нөгөө талаас иргэд хэн нэгэнд найдаж суух биш, өөрөө өөрсдийнхөө нөхцөл боломжинд тулгуурлан аливаа саад бэрхшээлийг давж гарах нь илүү найдвартай арга гэдгийг дуулгахад илүүдэхгүй биз ээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button