Модны хулгайчдыг 250 мянган төгрөгөөр торгож явуулаад байвал хэдхэн жилийн дараа ой гэх юмгүй болно
болж байна. Энэ дагуу модны хулгайч нар ёстой л нөгөө чоно борооноор гэдэг шиг л ой модыг сүйтгэх шиг болж машин машинаар нь нийслэл рүү зөөж байна.
Хэдхэн жилийн өмнө битүү модтой байсан уул өдгөө нүцгэрч танигдахын аргагүй болжээ. Ой байсныг гэрчлэх хатаж хорчийсон хожуулууд л үлдсэн байх аж. Иймэрхүү дүр зураг өнөөгийн та бидэнд дасал болсон гэхэд хилсдэхгүй.
Тун удахгүй манай оронд налгар намар айлчлан ирж сэрүүн орно. Үүнээс урьтаад түлээгээ бэлдэх иргэд хөрөө, сүхээ барин ойр орчмынхоо ногоон бүсрүү ханцуй шамлан ордог.
Хууль бусаар мод бэлтгэгчидтэй цагдаа, хяналтын байгууллагынхан байнга тэмцсээр байгаа. Гэсэн ч модны хулгайчид аргаа улам нарийсган бэлтгэсэн модоо нийслэлд авчирч, зарсаар байгааг та бид бэлхнээ харж байна! Хууль бусаар мод бэлтгэгчидтэй тэмцэх хамгийн үр дүнтэй гэж хэлж болохоор арга нь холбогдох хууль тогтоомжийг чангатгах гэдэгтэй ихэнх хүн санал нийлдэг.
Бэлтгэсэн мод нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс (108 мянган төгрөг) их бол тухайн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болсон. Гэтэл Ажилгүй, ядарсан хүмүүс ойгоос мод бэлтгэж амьдралаа залгуулахаас өөр яахав дээ хэмээн хууль зөрчигчдийн толгойг илэх хүн ч бий.
Сүүлийн үед хаа сайхгүй сүндэрлэн босох барилгуудын тулгуурт зулзган мод ашигладаг болсон тухай иргэдийн гомдол байнга гардаг ч энэ дагуу шалгаад хариуцлага тооцсон гээ лав сонсоогүй. Ьооцлоо гэхэд хуулийнхаа дагуу 250 мянган төгрөгөөр торгоод өнгөрнө. Харин нэг метр.кв саяар үнэдлэгдэх орон сууц бартж буй компаниудад дээрх торгуулийг тавьж модны хулгайтай тэмцэж ой модоо хамгаална гэдэг юу л бол.
Энэ мэт хоцрогдсон цөөн хэдэн төгрөгний торгууль ноогдуулаад тавьж явуулсаар байвал төд удалгүй нийслэл орчмын ногоон бүс, цаашлаад манай орны ойн сангийн ихэнх хувийг бүрдүүлдэг Төв, Сэлэнгэ аймгийн ой мод устаж үгүй болох аюул ойрхон байна. Гагцхүү тэнд өтгөн шигүү ой мод байсан гэдгийг нотлох хатаж хорчийсон хожуулууд л үлдэх болно.
Ийм дүр зургийг нийслэлээс гараад Горхи тэрэлж, Хар усан тохой явахад хангалттай харж болно. Одоогоос хэдхэн жилийн мод ногоорч, хөхөө донгоддог байсан бол одоо ганц хоёр хөгшин мод, хатаж хорчийсон хожуулууд л үлджээ.
Ойн модны хулгайчидтай тэмцэх нь зөвхөн төрийн байгууллага, Засаг дарга, цагдаа нарын ажил бус, иргэд та бидний идэвхтэй оролцоо зайлшгүй чухал. Та бид энэ зөрчлийг харсаар байж дуугүй байвал эх дэлхийгээ хөнөөхөд хамтрагч болж байгаа хэрэг билээ. Иргэн та, ядаж харсан зөрчлөө мэдээлж байвал таны байгаль хамгаалахад оруулж байгаа хэвь нэмэр тань тэр юм.
Б.Сансартуяа
Оллоо.мн