Рио Тинто компани Монгол Улсад хийх 5.1 тэрбум долларын хөрөнгө оруулалтаа түр хойшлууллаа

далд уурхайн бүтээн байгуулалтаа Монгол Улсын Их Хурлаас зөвшөөрөл авах хүртэл түр хойшлуулах болсоноо мэдэгдлээ. Лондонд байрладаг Рио Тинто компани өнөөдрийн мэдэгдэлдээ УИХ-аас шийдвэр гаргахад тодорхой хугацаа шаардагдах төлөвтэй байна. Төслийн санхүүжилтийн талаар тодорхой шийдвэр гараагүй, мөн Засгийн газартай нэлээд хэдэн асуудлаар үргэлжлүүлэн хэлэлцэж буй бусад асуудлыг харгалзан тэдгээрийг эцэслэн шийдэх, шинээр тов тохиролцох хүртэл далд уурхайн бүх ажил, санхүүжилтийг хойшлуулж байгаа юм. гэв.

Рио Тинто компани энэ сарын эхээр, Монгол Улсын Засгийн газартай олон сарын турш маргаж байсны эцэст, энэхүү одоогийн байдлаар нийт 6.6 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийсэн уурхайгаас анх удаа зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Баяжмалын экспорт эхлүүлэхээс өмнө, Монголын Засгийн газар уг төсөлд эзэмших хувиа нэмэгдүүлэх, нөөц ашигласны төлбөрийн хэмжээгээ шинэчлэх зэрэг саналуудыг тавьсан бөгөөд компаний зүгээс уг шаардлагад татгалзсан хариу өгч байлаа. Рио Тинто компани, Монгол Улсын Засгийн газар хооронд Оюу Толгой төслийн зардлын өсөлт, татвар төлөлт, Монгол Улсын эдийн засгийн гуравны нэгийг дангаараа бүрдүүлэх төлөвтэй энэхүү зэс, алтны уурхайн менежментэд Монголын оролцоо дутагдаж байгаа зэрэг асуудлаар маргаан гараад байна.

Монголын талаас уг уурхайн борлуулалтын орлогыг дотоодын банкаар дамжуулах шаардлага тавьсан бөгөөд эдгээр маргаануудын заримыг нь шийдвэрлэж, хоёр удаа хойшлуулсны дараа, зэсийн экспортоо эхлүүлж чадлаа.

Урьдчилсан байдлаар баталгаажуулаад байсан Оюу Толгой төслийн далд уурхайг хөгжүүлэх Төслийн санхүүжилтийн нөхцөлийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай гэж Монгол улсын Засгийн газраас Рио Тинто компанид мэдэгдсэн билээ. гэж Рио Тинто мэдэгдэлдээ дурьдав.

Цаашдын бүтээн байгуулалтын талаар

Сидней хотын хөрөнгийн биржийн хаалтын арилжаагаар Рио Тинто компаний хувьцаа нь 57.11 австрали доллар хүртэл буюу 0.2 хувиар буурлаа. Арилжаа нь Оюу Толгойн талаар мэдэгдэл гарахаас өмнө нь хаагдсан байна.

Рио Тинто компани Туркойз Хилл Ресурс компани 51 хувийг эзэмшдэг бөгөөд Туркойз Хилл Ресурс компани Хятадын хилээс умард зүгт 80 километрийн зайд орших уг төслийн 66 хувийг эзэмшдэг. Монгол улсын Засгийн газар төслийн 34 хувийг эзэмшиж байна.

Рио Тинто компани Оюу Толгой төслийн цаашдын бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөж байгаа бөгөөд үүнд далд уурхай барих, баяжуулах үйлдвэрээ өргөжүүлэх, магадгүй цахилгаан станц барих зэрэг ажлууд орж байна. Энэ бүх ажлын нийт өртөг нь 5.1 тэрбум ам.долларт хүрч магадгүй гэж 3 дугаар сард гаргасан тайландаа Туркойз Хилл компани мэдэгдлээ.

Ирэх 20 жилийн хугацаанд, Оюу Толгойн ил уурхайн болон төлөвлөгдөж буй далд уурхайн жилд дунджаар 430,000 тонн зэс болон 425,000 унц алт үйлдвэрлэх тооцоотой гэж Рио Тинто энэ сард гаргасан мэдэгдэлдээ дурьдав.

Энэ өгүүлэгийг бичсэн сэтгүүлчтэй холбогдох

Элизабэт Берман, Сидней хот, [email protected]

Энэ өгүүлэгийг хариуцсан редактортой холбогдох

Жэйсон Рожерс, [email protected]

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button