Хотын захирагч захирамжаа чангатгаач

А/694 тоот захирамж гаргасан. Захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Замын цагдаагийн газар, Мал эмнэлгийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв зэрэг мэргэжлийн байгууллагын хамтарсан Хяналт шалгалтын ажлын хэсэг гурван ээлжээр 24 цагаар Сонгинохайрхан дүүргийн Эмээлт, Налайх дүүргийн Цайз трейд түүхий эдийн захууд, Баянзүрх, 22-ын товчоо, Хэрлэнгийн гүүр, Яармаг, Нисэх, Биокомбинатын авто техникийн шалган бүртгэх товчоонуудад орон нутгаас нийслэлд ирж байгаа иргэн, тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалт хийж ариутгагч бодисоор тэрэгнүүдийг шүрших ажлыг хийхээр болсон.

Баруун аймгуудад малын шүлхий, боом өвчин гарсантай холбогдуулан нийслэлд мал, амьтны гоц халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлж Авто техникийн шалган бүртгэх товчоо, мал түүний гаралтай түүхий эд борлуулдаг хүнс, түүхий эдийн захуудад тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэн, лабораторийн шинжилгээ хийж ажиллахыг холбогдох байгууллагуудад анхааруулсан нь энэ. Гэвч өдрөөс өдөрт Улаанбаатар хотыг зорих цуваа тасрахгүй үргэлжлэх ч энэ бүхнийг шалгаж машин бүрийг ариутгагч бодисоор шүрших хэмжээний арга хэмжээ авч байгаа дүр зураг бараг харагдсангүй.Чухам эргүүлийн цагдаа нар пост болгон дээр гарч овор бараа их ачаатай тэрэгнүүдийг зогсоож шалгаж байх юм.

Уг нь малын халдварт өвчин дэгдээд тархаад байгаа болохоос эд аж ахуйгаа алдаад эрэл сураг болоод байгаа биш дээ. Үүний оронд хөдөөнөөс хотод орж ирэх машин болгоныг ариутгагч бодисоор шүршээд халдваргүйжүүлэх ажил өрнүүлвэл арай л бодит баймаар юм. Өнгөрсөн өдрүүдэд 90 жилийн ой давхцсан аймгуудын баяр наадам болж өнгөрсөн. Үүнтэй холбоотойгоор 22-н товчоогоор адуу мал ачсан тэрэгнүүд ногоон гэрлээр нэвтэрч тэдэнд хяналт шаардлага тавих албаныхан харагдахгүй байгаа нь хотын даргын захирамж хэрэгжихгүй байгааг харуулах шиг. Ядаж л мал ачсан тэрэгнүүдэд ариутгагч бодис цацаж хяналт тавихгүй бол удахгүй Улаанбаатар хотод халдварт өвчин тархах аюул ойрхон байна.

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button