Төрөлт нэмэгдэх хандлагатай байна

2013 оны эхний хагас жилийн байдлаар Улсын болон хувийн хэвш­лийн эрүүл мэндийн байгуул­лагууд давхардсан тоогоор 151 000 хүнд үзлэг шинжилгээ хийсний 55 хувьд нь урьд­чилан сэргийлэх, идэвх­тэй хяналт тандалтын үзлэг хийсэн байна. Эхний хагас жилд 21 793 халдварт бус өвчлөл шинээр бүртгэгдэж эмчлэгдсэн нь өнгөрсөн оноос 1673 то­хиолдлоор нэмэгджээ. Мөн Сард дунджаар 4500 орчим хүүхдийг идэвхтэй хянаж, хооллолт өсөлт хөг­жилтийн байдлыг үнэлэн зөвөлгөө дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд эхний 6 сарын байдлаар 25 хүүхэд дунд, хүнд хэлбэрийн тураалтай,18 хүүхэд өсөлт хоцрогдолтой байна.

Мөн эхний хагас жилд нийт 782 эх төрж 786 хүүхэд мэндэлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 148-аар нэмэгдэж хүн амын төрөлт нэмэгдэх хандлагатай байгаа юм байна. Хүн амын дунд амьс­галын замын тогтолцооны эмгэг, хоол боловсруулах эрхт­ний болон цусны эрхтэн тогтол­цооны эмгэгүүд зон­хилон тохиолдож байна.

Хүн амын дундах халд­варын бус өвчин, хорт хавдрыг эрт оношилж эмчлэх урьдчилан сэргийлэх үзлэг өрх сумын эмнэлгүүдээр хийгдэж байгаа бөгөөд ар­терийн даралт ихсэх, чих­рийн шижин өвчинг ил­рүү­лэх үзлэгт нийт 2702 хүн хам­рагдаж, өвчний сэжигтэй болон онош батлагдсан 580 хүнийг эрт хяналтандаа авч хянах, эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button