Нөхөн тооцох хуулийн хугацаа маргааш дуусна

тооцуулах, 1995-2000 оны хооронд тэтгэврийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй бол нөхөн төлөх нөхцөл бүрдсэн.

Тиймээс ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах иргэний хүсэлтийг 2012 оны 11 дүгээр сарын 15-наас хүлээн авч эхэлсэн билээ.

Тэгвэл ганцхан удаа хэрэгжих уг хуульд хамрагдах иргэдийн бүртгэл энэ сарын 31-ний өдрөөр дуусгавар болох юм. Хуулийг хэрэгжиж эхлэхээс өмнө уг хуульд 400 мянга орчим иргэн хамрагдах тооцоо гарч байсан. Тэгвэл одоогийн байдлаар 80 гаруй хувь нь хамрагдах хүсэлтээ илэрхийлж бичиг баримтаа бүрдүүлж өгсөн байна.

Ингээд хуулийн хүрээнд ажил цэгцэрсэн тохиолдолд хуульд шаардагдах нэмэлт эх үүсгэвэр олгох ажлыг 2014 оны улсын төсөвт суулгаж, ирэх оноос тэтгэвэр тэтгэмжийг шинэчлэн бодож олгож эхлэх юм байна.

Дашрамд дуулгахад уг хуулийн хэрэгжих хугацааг сунгахгүй юм байна. Тиймээс энэ хоёр өдөрт багтаан бичиг баримтаа бүрдүүлж өгөх шаардлагатай юм.

Б.Сансартуяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button