Шадар сайд нийслэлийн удирдлагуудад намрын их ажлын үе эхэлснийг анхаарууллаа
Өнөөдрийн байдлаар нийт ажил 58 хувь, замын ажлын гүйцэтгэл 62,5 хувьтай байна. Гудамж төслийн хүрээнд 33 уулзварын шинэчлэл хийгдэхээс тав нь бүрэн дуусч бусад уулзварын зураг төсөл дуусч, ажил эхэлсэн байна. Нийт уулзварын шинэчлэлийн ажлыг 9 дүгээр сарын нэгэнд бүрэн дуусгаж, хүлээлгэж өгнө гэж нийслэлийн удирдлагууд мэдэгдэж байна.
Нийт төлөвлөсөн ажлуудыг, ялангуяа Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлж байгаа ажлыг төлөвлөсөн хуваарийн дагуу чанартай гүйцэтгэж, хугацаанд нь хүлээлгэн өгөхийг Шадар сайд Д.Тэрбишдагва холбогдох яамд болон нийслэлийн удирдлагуудад үүрэг болгож, найр наадмын цаг дуусч, намрын их ажлын үе эхэлснийг анхаарууллаа.
С.Саранзаяа
Оллоо.мн