Английн премьер лигийг дамжуулах эрх олны таашаалд нийцсэнгүй

премьер лигийн шууд дамжуулах онцгой эрхийг авсан гэх SPS телевизийн захирал Н.Наранбат, продюсер Э.Амарсайхан, У.Зоригт нарын хүмүүс мэдээлэл хийлээ.

Хэрэглэгчид юун түрүүнд Сан­сар HD нэмэлт төхөө­рөмж авч байж, премьер лигийн 380 тог­лолтыг 10 сарын турш үзэх юм. Өөрөөр ямар ч аргагүй. СПС телевиз нь шинээр бай­гуулагдсан бөгөөд Сансар Катв-ийн сүлжээн дээр үйл ажиллагаа явуулдаг юм байна.

Тэгэхээр СПС нэг дор дөрвөн сувгаар бүх тоглолтыг гаргах аж. Харин үзэгчдийн хамрах хүрээг бодолцож үзээд ДД иш ТВ энэ эрхийг хамтдаа эдэлж буй гэнэ. Хөлбөмбөг сонирхогчид урьд нь Боловсрол теле­визээр Челсигийн тоглолт гарахгүй бол Россия 2 Хятадын ССТВ 5 зэрэг кабелийн сувгаар хүлээн авч үздэг байлаа.

Тэгвэл онцгой эрхийг СПС телевизэд худалдсан Ай Эм Жи компани эдгээр гадны орнуудын цацалтыг бүрэн хориглож байгаа гэнэ. Ингэснээр хэрэглэгчид зөвхөн ДД иш ТВ, Сансар HD зэрэг сувгийг өөрийн хэрэглээнд нэвт­рүүлс­нээр премьер лигийг үзэх нь ээ. Онцгой эрхийн төлөө ма­най орноос дөрвөн компани өрсөлд­сө­нөөс нэг сая гаруй ам.доллараар СПС тендэрт ялалт байгуулсан аж.

Бусад телевиз хамтрах боломжтой, гэхдээ санал ирээгүй байна

Нийт 300 мянган өрх Сансар HD-гээр премьер лигийг үзэх судалгаа гар­сан байна. Нэгэнт л гадны хулгайн сүлжээ буюу бид­ний хэлж заншсанаар линк, гаднаас зарим суваг болох Россия 2, ССТВ5, Фокспорт зэрэг суваг энэ эрхийг худалдаж авч чадаагүй учир бидэнд зөвхөн САНСАР, ДД иш ТВ гэсэн сонголт үлдсэн байна.

Харин тус телевизийн удирд­лагуудын хэлснээр зах зээлийн өрсөлдөөн дээр худалдаж авсан эрхээ өөр дотоодын телевизэд тү­рээс­лэх боломжтой аж. Яг энэ асуудлаар одоог хүртэл ямар ч тв тохиролцож, санал хүргүүлээгүй юм байна. Хэрэв Боловсрол тв СПС сувгаас эрхийг нь зээ­лэх байдлаар үзэгчдэд, хөл­бөмбөг сонирхогчдод хүр­тээл болгох боломж нээлттэй байгаа аж. Эхний хоёр сарын хуга­цаанд Сансар HD, ДД иш ТВ хэрэглэгчдэд буюу өөрсдийн сүл­жээнд болох Сансар КА тв-г хэ­рэглэдэг хүн бүрт премьер лигийг үнэгүй хүргэнэ. Ин­гээд аравдугаар сараас то­дор­­хой хэмжээний нэмэлт суу­рилуу­лалтаар (Хэдэн төгрөг, ямар нөх­цөл байхыг ирэх долоо хоногт зар­лана гэв) лигийн бүх тоглолтыг дамжуулна гэнэ.

Дашрамд дуулгахад Аваргуу­дын лигийг С1 гаргахгүй. Мөн л СПС эрхийг нь авчээ.

Энэ мэдээ хэрэглэгчдэд таа­лагд­сангүй. Монголын хөл­бөмбөг со­нирхогчдын дий­лэнх нь Скай Медиа, Юнивишн зэрэг ка­бе­­лийн телевиз ашигладаг бол премьер лигийг албан ёсны эрхтэй хүлээн авахын тулд өөрийн кабе­лиас татгалзах шаардлагатай болж байна. Мэдээж энэ нь хэрэглэгч нэлээд хэмжээний хөрөнгө зарж байж, дуртай спортоо үзэх эрхээ худалдаж авна гэсэн үг юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button