Ё.Отгонбаярыг сайд байх үеийн тендерүүдийг шалгаж эхэлжээ
шалгах шаардлагатай байгаа талаар албаны эх сурвалж мэдээлж байна.
Тодруулбал түүний хэргийг нарийвчлан шалгаж сайд байх үед нь зарлагдаж байсан бүх тендерийг хуулийнхан судалж байгаа юм байна. Өмнө нь энэ хэргийн тухай Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хэлэхдээ Эл хэргийг удаан хугацаанд шалгах шаардлага гарсан хэмээн ярьж байсан.
Мөн зарим эх сурвалжууд Ё.Отгонбаярын сайд байх үеийн бүх тендерийг шалгахад нэлээд хугацаа зарцуулах болно гэж холбогдох газарт нь мэдэгдээд байгаа аж. Уг асуудлыг шалгах явцад зарим сургууль, цэцэрлэгийн тендерүүдэд зарим нэг хүмүүсийг ч шалгах шинэ нөхцөл байдал үүсч байгаа юм билээ.