Биеэ үнэлэгчдийг батлан даалтад гаргажээ
мэдээлсэн. Эдгээр эмэгтэйчүүд нь тус дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Орхоны 5.11 тоотод Караоке нэрийн дор биеэ үнэлж байсныг шалгалтаар тогтоосон байна.
Мөн бүсгүйчүүдийн биеийг үнэлүүлж байсан гэх У-г баривчилж эрүүгийн хуулийн тусгай ангийн 124.4-т зааснаар биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, зуучилсан, биеэ үнэлэхийг зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байраар хангасан хэмээн буруутган эрүү үүсгэж ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан юм. Тэгвэл түүнийг болон биеэ үнэлж байсан 12 эмэгтэйг батлан даалтад гаргасан байна.
Ами
Оллоо.мн