Туул гол орчимд байгуулах амралтын бүс тогтоох хэмжилтийг ирэх сараас хийнэ
голын сав газрын захиргааны Ус ашиглалтыг зохицуулах алба хариуцан ажиллаж байгаа юм байна.
Үүний тулд эхний ээлжинд Туул голын хамгаалалтын бүсийг тогтоон, эрэг дээр гурваас доошгүй газар амралт, зугаалгын бүс байгуулахаар төлөвлөөд буй ажээ. Иймээс хэмжилт судалгааг ирэх сараас эхлэх гэж байгаа нь энэ.
Одоогоор амралтын бүс байгуулах зураг төслийг гаргаад буй. Үүнд Азийн хөгжлийн банкнаас эхний ээлжинд хоёр сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн байна. Энэ мөнгийг зөвхөн зураг төсөл, хэмжилт болон судалгаанд зарцуулах аж.
Харин судалгааны ажил дууссаны дараа Азийн хөгжлийн банкнаас дахин 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх бөгөөд одоогоор тэмдэгжүүлэх тендер зарлаад гүйцэтгэх компанийг шалгаруулж байгаа гэдгийг албаны хүн хэлжээ.
Дашрамд дуулгахад Туул голын амралтын бүсийн зураг төсөлд иргэдийн аюулгүй байдал, цэвэр орчин, сэтгэл ханамжийн баталгааг бүрэн өгөх амралтын бүсийг бий болгохоос гадна машины зогсоолыг амралтын бүсээс зайдуу байрлуулахаар тусгажээ. Ингэснээр иргэд амралтын бүс рүүгээ алхаж очих юм.
Харин Улаанбаатар хотын захиргаанаас Туул голын 16 цэгт амралтын бүс байгуулах саналыг тавиад байгаа юм байна.
Г.Уянга
оллоо.мн