БЗД-ийн зарим иргэдэд нийт 76 сая гаруй төгрөгийн нөхөх олговрыг олгохоор боллоо

аж ахуй нэгжид өрхөд нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай 2013 оны 07 сарын 29-ний өдрийн А/724 дугаартай захирамж гаргалаа.

Уг захирамжид Монгол Улсын Засаг ахиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 42, 43 дугаар зүйл, Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3 дахь заалт, 32.6 дахь хэсгийг үндэслэн,

Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/374 дүгээр захирамжаар Япон улсын буцалтгүй тусламжийн хөрөнгө болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 10, 17, 19, 22, 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг дамжин хийгдэж байгаа Улаанбаатар хотын ундны усыг нэмэгдүүлэх Гачууртын эх үүсвэр төсөл-ийн цэвэр ус дамжуулах шугамын трасст орсон аж ахуйн нэгж, иргэдийн эзэмшил болон өмчилсөн газарт байгаа үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг баталжээ

Иймээс дээрх хорооны 20 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад олгох нөхөх олговрын нийт хэмжээ 76 810 434/далан зургаан сая найман зуун арван мянга дөрвөн зуун гучин дөрөв/ төгрөг болжээ. Иймээс энэ мөнгийг 2013 оны газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэхэд батлагдсан хөрөнгөнөөс гаргахаар болсон байна.

Ингээд иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, өмчлөлийн газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу тохиролцон байгуулж, гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг Нийслэлийн өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай гэжээ.

Энэ захирамжийн хэрэгжилтэд Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр хяналт тавьж ажиллах юм байна.

Г.Уянга

оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button