Даатгалын хохирол үнэлэгчдийн холбоо байгуулжээ

байгуулжээ.

Тус холбоонд даатгалын хохирол үнэлэгч Итгэлт эстимэйт, Жи эй си си, Арвижих эстимэйт, Бэст эстимэйт, Ашид билгүүн, Хөрөнгийн үнэлгээний төв, Мега марз, Гэрэгэ эстимэйт компани гишүүнээр элсээд байгаа аж. Холбооны зүгээс даатгалын хохирол үнэлэгч бусад компанид элсэхийг хүссэн санал, дүрмээ хүргүүлсэн байна.

Энэ холбоо нь хохирлын үнэлгээний үйл ажиллагааг төлөвшүүлэх, даатгалын зах зээлийн тогтвортой хөгжлийг хангахад үнэлгээний байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, даатгагчдын болон даатгуулагчдын холбоог бэхжүүлэх зорилготой аж. Мөн гишүүнийхээ эрх ашгийг хамгаалах, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай харилцах, мэргэжлийн сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулах гэнэ.

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button