Аварга намын даргаа хиймэл дагуулаар хайж байна
од мичдийг дүрсэлсэн зураг нийтэлж Чи энэ хавьд л яваа даа гэсэн тайлбартай хийжээ. Үүнийг нь харсан цахим ертөнцийнхөн Аваргаа, намын даргаа хайгаа юу, дараагийн даамлаа эрээ юу. Гараг эрхэс дамжин хайгаад олдох шинж байна уу гэх зэргээр жиргээд амжив.
Үнэхээр МАН-ынхан даргаа сураглаж байгаа нь үнэн. Гэтэл Б.Бат-Эрдэнэ гишүүний санаанд нийцэх дарга энэ дэлхий дээр лав үгүй аж. Тиймээс ийнхүү хиймэл дагуул ашиглан, хязгааргүй сансарт нэгжлэг хийхэд хүрсэн бололтой.
Эрхэм гишүүний энэ их хөдөлмөр битгий л талаар өнгөрчихөөсэй.