Улаанбаатарт 19-21 градус дулаан байна
Өглөө 05 цагт Улаанбаатарт 14 градус дулаан, харьцангуй чийг 92 хувь, агаарын даралт 855 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Малчид тариаланчдын анхааралд Өнөөдөр ихэнх нутгаар, ялангуяа нутгийн төв хэсгээр бороо үргэлжлэн орох тул Орхон-Сэлэнгийн сав, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаас эх авсан голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байгаа, иймээс үер усны аюулаас болгоомжлохыг онцгойлон анхааруулж байна.
Ихэнх нутгаар үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, говийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, говь болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.