Ургац хураалтын бэлэн байдал 72 хувьтай байна
нь улаанбуудай дулааны дутагдалд ороход нөлөөлсөн гэнэ. Гэхдээ ирэх сарын эхээр халах учир энэ байдал арилна гэдгийг Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны мэргэжилтнүүд хэлж байна. Ургац хураалт ойртож буй энэ үед техникийн бэлэн байдал ямар байгааг тодруулахад 72 хувьтай буйг дуулгав. Үр тарианы 767 комбайн, 426 жатка байгаа аж.Үтрэмийн техник 520, төмсний комбайн 63, төмс ухагч 165 байгаа гэв.
Газар тариалангийн ажлыг нугалдаг гол зүйл нь тоног төхөөрөмж. Ногооны талбайд ажиллаж буй тариаланчдын дийлэнх нь хүрзээр ажлаа гүйцэтгэдэг. Тиймээс гар ажиллагааг механикжуулах талаар салбарын яамнаас онцгойлон анхаарч хүчин чадал сайтай тоног төхөөрөмжөөр хангах, хөрс боловсруулах ажлыг хийж эхэлжээ.