Өвөлжилтийн бэлтгэл ажил хангахыг үүрэгдлээ

хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцын талаар нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Хөрөнгө оруулалтын газар, Авто замын газраас мэдээлэл өглөө.

Нийслэлийн хэмжээнд 2013 онд Улс, Нийслэл, Орон нутгийн хөгжлийн сан, Бондын санхүүжилт, Замын сан, Хөгжлийн банк, Дэлхийн банк, Шугам сүлжээ, ашиглагч байгууллагуудын өөрийн хөрөнгө, БНХАУ-ын ЗГ-ын буцалтгүй тусламж, Цэвэр агаар сан, Гудамж төсөл, Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр 1,182.2 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр төлөвлөгджээ.

Өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил 70 орчим хувийн гүйцэтгэлтэй, хугацаандаа явж байгаа ч Зураг төслийн болон, газрын зөвшөөрлийн зөрчлөөс шалтгаалан зарим ажил удааширч байна. 2013 онд Улс, Нийслэл, Орон нутгийн хөгжлийн сан, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийхээр төлөвлөсөн 248 тэрбум төгрөгийн ажлаас 125 ажлын үнэлгээний хорооны зөвлөмж ирсэн, 38 ажлын тендэр зарлагдсан, 72 ажлын тендэр зарлагдаагүй байна.

Мөн он дамжин хэрэгжих 136 ажлыг гүйцэтгэх юм гэж нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа мэдээллээ. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2013 онд хийж гүйцэтгэх бүтээн байгуулалтын ажлын явц 70 гаруй хувьтай, төлөвлөсөн хугацаандаа хийгдэж байгаа ч 137 ажлын зураг төсөл нь гараагүй, барилга барих газар нь шийдэгдээгүй гэх шалтгаанаар өнөөдрийг хүртэл ажил нь эхлээгүй байгааг анхааруулсан.

Нийслэлийн Авто замын газраас нийслэлийн төсвөөр он дамжин 4, энэ онд хэрэгжих 14 төсөл, арга хэмжээ, шинээр барих 17 км зам, шинэчлэх 5,1 км зам, өргөтгөн шинэчлэх 2 уулзвар, автомашины 1 нүхэн гарц, 6 дүүрэгт явган хүний гүүрэн гарц барихаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 62,25%-ийн гүйцэтгэлтэй байна. Замын ажил төлөвлөсөн хугацаандаа хийгдэж байгаа учраас хотын төвийн зам засвар, шинэчлэлийн ажил 09 сарын 01 гэхэд дуусна гэж мэдээлсэн юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button