Н.Түмэндэмбэрэл нарын хэргийг АТГ-т шалгана
Тэдэнд холбогдох хэргийг УМБГ-т шалгаж дуусаад албан тушаалын шинжтэй үйлдлүүд тогтоогдсон учир харъяаллыг өөрчилж, АТГ-т шилжүүлжээ. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд зарим холбогдогчийг батлан даалтад гаргажээ.
Харин Н.Түмэндэмбэрэл, ГССШТ-ийн дүрс, оношлогооны тасгийн эрхлэгч С.Батболд нарыг цагдан хорьсон хэвээр байгаа юм байна. Тэднийг ЭМЯ-наас зарласан эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт Н.Түмэндэмбэрэлийн эзэмшлийн Лабтех компанийг хууль бусаар шалгаруулж, хуурамч бичиг баримт үйлдэж, хуучин тоног төхөөрөмж нийлүүлэн улсын төсвийн хөрөнгөөс онц их хэмжээгээр завшиж 1,7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан юм. Мөн явуулын эмнэлэг нэрийдлээр суудлын гурван машин оруулж ирсэн гэх хэрэгт холбогдуулан шалгаж байна.